ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ДҮН ГАРЛАА

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛНЫ 2017 ОНЫ АЖИЛ 96,9 ХУВИАР ҮНЭЛЭГДЛЭЭ. Говьсүмбэр аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын харъяа байгууллагуудын ажлын үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч чадсан. Бид бүхнийг дэмжиж ажилласан Төрийн болон Төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс, нийт уншигчид, сурагчид та бүхэндээ БАЯРЛАЛАА.
2017.12.21. Чойр.

11 сарын үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2017.11.19.
УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:
Шинээр 97 уншигчид карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгож үйлчиллээ. Гэрээр 62 уншигчид 73 ширхэг ном, Танхимаар 2920 уншигчид 4578 ширхэг ном Зөөврөөр 133 уншигчид 281 ширхэг ном Нийт 3115 ирэгсдэд 4932 ширхэг ном олгож үйлчилсэн.

Үлгэрийн цагаар 5-р цэцэрлэгийн 197 жүжигчилсэн тоглолтоор үзүүлж, 1, 2, 5, Сансар цэцэрлэгийн Нийт 738 хүүхэд багачуудад үлгэр уншин өгч харилцан ярилцаж, 3D номоо сонирхуулж, ном тарааж үзүүлэн, хүүхэд бүрт шинээр карт нээн ажиллаж байна.
СОЁЛ ОЛОН НИЙТИЙН АЖИЛ
“НОМЫН САЙН НӨХӨР” сарын аян:
Хөгжлийн бэрхшээлтэй, харааны болон зорилтот бүлгийн иргэд, хүүхэд багачуудыг бүтээлчээр ном унших , номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 25 –аас 10 дугаар сарын 25-г хүртэл “НОМЫН САЙН НӨХӨР” сарын аяны хүрээнд :
1. “ХАМГИЙН ОЛОН НОМ УНШСАН ИРГЭН”
2. ХАМГИЙН ОЛОН НОМ УНШСАН СУРАГЧ ”
3. “МИНИЙ ХҮСЭЛ ИЛ ЗАХИДАЛ”-ЫН УРАЛДААН
4. “УРАН УНШЛАГА”-ЫН УРАЛДААН
5. “АХА” ТАНИН МЭДЭХҮЙН ЦЭНГЭЭНТ ТЭМЦЭЭН зэрэг 5-н төрлөөр зохион байгуулсан.
Тус аяныг шагналын санг ивээн тэтгэж оролцох 15 байгууллагатай хамтран ажилласан.
Аянд Нийт 103 иргэд, хүүхэд хамрагдсан.
“ОРОС НОМ” –ын үзэсгэлэн:
Үзэсгэлэнг 2017 оны 11дүгээр сарын 07 –нд Дорноговь аймгийн төв номын сантай хамтран зохион байгуулж 100 ширхэг номоор үзэсгэлэн гаргасан.
Үзэсгэлэнг зочид төлөөлөгчид, иргэд, ЕБС-ийн сурагчид үзэж сонирхсон.

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
2017 оны 11 дүгээр сарын 06 -ны өдөр Шивээговь сумын соёлын төвийн болон 3-р сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйгээр хангах ажлын төлөвлөгөөний дагуу ажилсан.
Үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, номын сангийн стандартыг мөрдүүлэн ажиллуулах зорилгоор
 КАТОЛОГИ КАРТЫН САН ЗОХИОН БАЙГУУЛАХ
 ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ НОМЫН БОДЛОГО
 НОМ ЗҮЙН БИЧИЛТ ХИЙХ ЖУРАМ
сэдвээр хичээл бэлтгэн сургалт зохион байгуулсан.

Соёлын төвийн номын номын санд:
Орон нутгийн зохиолчдын булан байгуулах
 Орон нутгийн зохиолчдын ном,
 Орон нутгийн зохиолчдын номоор бэлтгэн гаргасан ном зүй
 Номын сангаас уншигчдад үйлчлэх ажлын зохион байгуулалтын талаар зөвлөмж
 Фондын хадгалалтыг технологийн явцад зохион байгуулах ажлын зөвлөмж
 Ном сэлбэн засах, сэргээн шинэтгэх ажлын талаар зөвлөмж
 Номын сан хооронд ном солилцоо хийх үйл ажиллагаанд баримтлахзөвлөмж үүдийг бэлтгэн өгсөн.
3-р сургуулийн номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн:
 “OPENBIBLIO” программ хангамжийг хэрхэн ашиглаж байгаа,
 Номын сангийн бүртгэлүүдийн хөтлөлт
 Ном зүйн ангилал
 Фондын бүтэц зохион байгуулалт зэргийг үзэж зөвөлгөө өгч ажилласан.

МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ БОЛОН АУДИО НОМ:
Фейсбүүк, page хуудсанд өдөр тутмын мэдээ мэдээлэл болон онч мэргэн үг, зохион байгуулагдах ажил буюу үйл ажиллагааны талаарх мэдээллээ цаг тутам мэдээллэж байна. Нийт 105 мэдээлэл найзын хүсэлт хүлээн авсан 22, найзын хүсэлт илгээгдсэн 24, хүсэлтийг цуцалсан 38 байна.
Цахим номоор нийт 6 уншигчид 18 номоор, аудио болон сонсдог номоор 10 уншигчдад 52 номоор үйлчилсэн.
Байгууллагын дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу удирдамж гарган 11-р сарын 01-03-ны өдрүүдэд хийж тайланг бичиж, гарсан зөрчил дутагдалтай ажилтанд гарсан зөрчилийг арилгах зөвлөмж хүргүүлэн ажилласан
СУРГАЛТ :
10-р сарын 20-нд Хууль эрх зүйн хэлтэсээс “Хог хаягдал болон зөрчлийн тухай хууль”“ сэдвээр эрх зүйн сургалт сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Сумъяа.

11-р сарын 08-нд “Тогтвортой хөгжил сэдвээр“ Насан туршийн боловсролынбагш Э.Магвандулам
11-р сарын 08-нд “Хог хаягдал” сэдвээр Байгаоийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Анх-Амгалан
11-р сарын 08-нд ”Боловсрол хүүхэд хөгжүүлэх” 5-р сургуулийн бага ангийн багш Г.Хэрлэн
11-р сарын 14-нд “Бага насны хүүхдэд ном сонгох болон үлгэр унших арга” сэдвээр 1-р цэцэрлэгийн Б.Батцэцэг, Ж.Наранчимэг багш нараас тус тус сургалтуудыг авсан.

ТАЙЛАН БИЧСЭН: М.АЮУШЖАВ /БМНС/