2018 оны 01-р сарын үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН
2018 ОНЫ 01-Р САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Уншлага үйлчилгээний ажлын талаар:
Шинээр 85 уншигчид карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгож үйлчиллээ. Гэрээр 40 уншигчид 55 ширхэг ном, Танхимаар 319 уншигчид 654 ширхэг ном Зөөврөөр 33 уншигчид 66 ширхэг номоор
Нийт 392 ирэгсдэд 775 ширхэг ном олгож үйлчилсэн.
Шинээр ирсэн 69 ширхэг номонд техник ажиллагаа хийж, шинжлэх ухааны ангиллаар ангилан, Lib4 программд шивж оруулан төрөл ангилан тавиурт байрлуулсан.
Гэрээр ном олгох уншигчийн бүртгэл, чийгшил дулааны бүртгэл, зөөврөөр ном олгох, үзэсгэлэн гаргалт, сонин сэтгүүл бүртгэх, дэвтрүүдийг шинээр хавтаслан үдсэн.
Бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах ажлын талаар:
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журамуудыг боловсруулж, мэдээллийн самбарт байрлуулсан. Үүнд:
1. Номын сангийн дүрэм
2. Гэрээр ном олгох журам
3. Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх журам.
4. Ном хэвлэлийг дахин үнэлэх журам
5. Номын сангийн дэргэдэх орон тооны бус номын сангийн зөвлөлийн ажиллах журам
6. Өмч хамгаалах зөвлөлийн журам
7. Номын сангийн тухай хууль
8. Төрөөс баримтлаж буй номын сангийн бодлого
9. Бэлэг болон хандиваар ирсэн ном, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалын үнэлгээ
10. Номын сан хооронд ном солилцоо хийх үйл ажиллагаанд баримтлах зөвлөмж.
Байгууллагын үйл ажиллагаааны бүтэн жилийн төлөвлөгөө, Аймгийн Засаг даргаас төсвийн шууд захирагтай 2018 онд байгуулах үр дүнгийн гэрээнд тусгах саналыг боловсруулан ажиллаж байна.
Статистик СУ-3, СУ-5, СУ-10, СУ-15 маягтуудын тайланг боловсруулж, БСУГ, Үндэсний номын сангийн нэгдсэн программд шивж оруулан хугацаанд хүргүүлсэн.
2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд 32 ширхэг материал бүрдүүлж, хавтаслаж, үдэж цэгцэлсэн.