ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН

 2018 ОНЫ 02-Р  САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Уншлага үйлчилгээний ажлын талаар:

 Шинээр 113 уншигчид карт нээж уншигчийн соронзон  үнэмлэх олгож үйлчиллээ. Гэрээр 24  уншигчид  34 ширхэг ном, Танхимаар 552 уншигчид 726 ширхэг  ном  Зөөврөөр 44 уншигчид 78 ширхэг номоор

Нийт 620  ирэгсдэд 838  ширхэг ном олгож үйлчилсэн.

Уншлагаар гэмтсэн 52 ширхэг номыг сэргээн засварлаж бүртгэсэн.

Шинэ номын үзэсгэлэнг 23 ширхэг номоор гаргасан

Бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн  боловсруулах  ажлын талаар:

Байгууллагын үйл ажиллагааны бүтэн жилийн төлөвлөгөө, Аймгийн Засаг даргаас төсвийн шууд захирагтай 2018 онд байгуулах үр дүнгийн гэрээний төлөвлөгөөг боловсруулсан.

Соёл олон нийтийн ажил:

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн үзэсгэлэн өдөрлөгийн зохион байгуулсан.

Үзэсгэлэн өдөрлөгт МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямаа,  Хэл бичгийн ухааны доктор МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Төрийн соёрхолт Р.Чойномын Өд сангийн тэргүүн Дорлигийн Ганболд хүрэлцэн ирсэн.

Данзангийн Нямаа зохиолчийн намтар уран бүтээл, ном, улирал ба зохиолч сэтгүүлээр үзэсгэлэн гаргасан.

    

ЕБС-ын 2-р ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Монгол ёс заншил”  уралдаанд  1, 2, 3, 4-р сургуулийн нийт 20 хүүхэд багачууд амжилттай оролцсон.

Тэргүүн байранд: Баянтал сумын 4-р сургуулийн Мөнхчимэг багштай 2а анги

Дэд байранд:  Шивээговь сумын 3-р сургуулийн 2- р анги

Гутгаар байранд: Сүмбэр сумын 2-р сургуулийн 2-р анги

Тусгай байранд: Сүмбэр сумын 1-р сургуулийн 2-р ангийн  хүүхдүүд тус тус байр эзэлсэн.

Сар шинийн баяр тохиолдуулан байгуулагадаа харъяалалтай 5 ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.