Их зохиолч Д.НАЦАГДОРЖ-ийн нэрэмжит “ХҮРЭЛ ТУЛГА-2018” өсвөрийн яруу найрагчдын наадамд оролцох Говьсүмбэр аймгийн шүлэгч хүүхдүүд шалгарлаа. Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан урьдчилсан шатны шалгаруулалтанд тэнцэж шалгарсан хүүхдүүд өрсөлдөв. Говьсүмбэр аймгийн “ХҮРЭЛ ТУЛГА-2018” наадмын ерөнхий зохион байгуулагчаар Ц.ОЮУНБИЛЭГ даргатай Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, хамтран зохион байгуулагчаар Аймгийн Нийтийн Номын Сан, МЗЭ-ийн Говьсүмбэр аймаг дахь “Боржигидай сэцэн” утга зохиолын салбар оролцлоо.

Наадам маш өрсөлдөөнтэй болсон бөгөөд удирдамжийн дагуу өгөгдсөн “БУЯННЭМЭХИЙН ТАВАН ХОРОМ”-д шүлэг зохиосон мөч эцсийн шалгаруулалтанд ихэд нөлөөлсөн юм.