Аймгийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн Нийгмийн салбарын дэд хөтөлбөрүүдийн нээлт 2018.03.14-нд боллоо. Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Г.БАТСУУРЬ хэрэгжиж хөтөлбөрийн ач холбогдол, үр дүн, зорилгын талаар ярьж, иргэдээ илүү нийгмийн хамгаалалд хамруулах, хөгжүүлэх бодлого барьж байгаагаа хэлсэн юм. Нийгмийн салбарт “Биеийн тамир спортыг хөгжүүлэх”, “Соёл урлагийг хөгжүүлэх”, “Залуучуудын хөгжлийг дэмжих”, “Зорилтот бүлэгт чиглэсэн”, “Эрүүл мэндийг хөгжүүлэх”, “Боловсролыг хөгжүүлэх” зэрэг дэд хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Дэд хөтөлбөрүүдийн нээлтээр манай Нийтийн Номын сангийн хамт олон шинэ номын үзэгсэлэн, шинээр уншигчийн карт нээж, үйл ажиллагааны танилцуулга хийж оролцлоо. Соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт Нийтийн Номын сангийн фондыг сайжруулах тухай тусгагдсан.

Соёл урлагийг дэмжих хөтөлбөр нь хүүхэд багачуудыг урлаг, соёлыг эрхэмлэх, ардын болон бусад урлагт суралцахад нь, орон нутгийнхаа түүхийг танин мэдэхүйд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уран бүжгээрээ гайхуулсан “ЖАНЖИН ЧОЙР” хамтлагийн хүүхдүүд үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж, Боржигин морин хуураа сурч буй хүүхэд багачууд хуурын аялгуу тоглолоо.