ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН

 2018 ОНЫ 04 САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 Уншлага үйлчилгээний ажлын талаар:

Шинээр 255 уншигчид карт нээж уншигчийн соронзон  үнэмлэх олгож үйлчиллээ. Гэрээр 104  уншигчид  131 ширхэг ном, Танхимаар 6040 уншигчид 6681 ширхэг  ном  Зөөврөөр 106 уншигчид 190  ширхэг номоор

Нийт 6250  ирэгсдэд 7002 ширхэг ном олгож үйлчилсэн.

Шинэ, сэдэвчилсэн номын үзэсгэлэн:

Дэлхийн Яруу найргийн өдрийг тохиолдуулан 3-р сарын 21нд “Яруу найргийн эгшиглэн”-сэдэвт сэдэвчилсэн үзэсгэлэнг 33 ширхэг номоор гаргаж  54 уншигч хамрагдсан.

Шинээр ирсэн 41 ширхэг номоор үзэсгэлэн гаргаж 58 уншигч хамрагдсан.

Үлгэрийн цаг:

Үлгэрийн цагаар нийт 840 хүүхэд багачуудад үлгэр уншиж өгсөн. Үүнээс:

1-р цэцэрлэгийн Бэлтгэл “Б”, Ахлах “Б” бүлэг

2-р цэцэрлэгийн “Ахлах А”, “Ахлах Б”, “Бэлтгэл А”, “Бэлтгэл Б” бүлгийн 688 хүүхдэд “Боржигины Гүйдэг Гэндэгийн түүх”, “Болдоггүй бор өвгөн” үлгэрийн уншиж өгсөн.

ЕБ-ын 1-р сургуулийн Э.Энх-Учрал багштай 1г анги, Г.Бадамгарав багштай 1б анги, Г.Баасанжав багштай 2в ангийн сурагчдад “Боржигины гүйдэг гэндэнгийн түүх” болон “Чоно хулгана хоёр”, “Өвгөн бар хоёр”, “Ах дүү гурван ямаа” үлгэрийг ярьж өгөн харилцан ярилцаж, танин мэдэхүйн ном тараан өгч уншуулсан. Нийт 152 хүүхэд багачуудад үлгэр уншин өгсөн.

Гэр бүлийн уншлага:

7 хоног бүрийн бямба гаригийн Гэр бүлийн өдрөөр Э.Даваасүрэн, Ц.Мөнхжаргал, Х.Оюунчимэг, О.Базарбаатар, А.Уранчимэг, Б.Хишигбаяр,  Д.Болор-Эрдэнэ нарын 7  гэр бүлүүд хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирж ном уншлаа.

Гэр бүлийн уншлагын өдрөөр ирсэн эхний 2 гэр бүлд “Чойр хийд”, “Говьсүмбэр” –ийн календарь бэлгэнд өгсөн.

Соёл олон нийтийн ажил:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд:
Ардын уран зохиолчдынхоо намтар, түүх, уран бүтээлийг сурталчлан Монгол улсын ардын уран зохиолчЦ.Дамдирсүрэн, Л.Түдэв, Ш.Сүрэнжавын амьдрал уран бүтээлийн талаар танилцуулга порсторт байрлуулан үзэсгэлэн гаргаж,  1, 2 сургуулийн номын санд постороо байрлуулж 7 хоног бүр зохиолчдоо сольж байршуулах ажил явагдаж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд болох “говьсүмбэр”, “чойрын хийд” цаг тооллын бичиг, байгууллагын тэмдэг бүхий өөрсдийн хийсэн цэцгийн сав хийсэн.