Өнөөдрийн байдлаар манай аймаг, сумын хэмжээнд хүүхэд багачууд, залуучуудад зориулсан чөлөөт цагийн төв  хангалтгүй байгаа тул   хүүхэд багачуудыг  хичээлээс гадуурх чөлөөт цагаа зорилготой, хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна бүтээлч хөдөлмөрт суралцах, бодит ур чадвар мэдлэгээ нэмэгдүүлэх, багаар ажиллах олон талын үйл ажиллагаануудад хамруулах зорилгоор  ‘’Өсвөрийн сэтгүүлч–Номын Санч” клуб ажиллуулах төслийг “Дэлхийн Зөн-Бор -Өндөр 1” ОНХХ-т   бичиж дэмжигдэн  “ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ-НОМЫН САНЧ” клубын  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Нийт 55 хүүхэдтэй. 7 хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 3 ээлжээр хичээллэж байна.

“ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ-НОМЫН САНЧ” клубын  гишүүд өөрсдийн авсан фото зураг, засварласан ном, зурсан зургаа бусдад толилуулж, өөрсдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага, бичсэн нийтлэл, эссе, шүлэг зэргээр хэвлэлийн эх бэлтгэн Монгол улсад анх удаа хүүхдийн гаргасан сонинг гаргаж хэвлүүлэхээр бэлэн болгоод байна.

Монгол улсад Нийтийн Номын Санд мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхдүүдийг багаар ажиллах чадвар бий болгож байгаа анхны клуб гэдгээрээ онцлог юм.