2019 ОНЫ 04 САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Ирсэн болон явсан хариутай бичиг

Явсан -8

Ирсэн -5

Ирсэн хариутай -2 бичиг бүртгэсэн. Хугацаа хоцроосон бичиг байхгүй.

Уншлага үйлчилгээний ажлын талаар:

Нийт  3140  уншигчдад үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс:

  • Байнгын 2966  уншигч
  • Шинэ 174 уншигчдад карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгосон.

Нийт  4442  ном олгосон. Үүнээс: 

  • Танхимаар 2853 уншигч 4262 ширхэг ном
  • Гэрээр 98 уншигчид 152 ширхэг ном
  • Зөөврөөр 15 уншигчид 28 ширхэг ном

Шинэ, сэдэвчилсэн номын үзэсгэлэн:

Сэдэвчилсэн үзэсгэлэнг ”Дэлхийн яруу найргийн өдөрт”, “Театрын өдөрт”,  “Инээдмийн баярт”, Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан “Үлгэрийн ертөнцөөр” сэдэвт үзэсгэлэн, Эмч нарын баярыг тохиолдуулан “Эрүүл аж төрье” сэдвээр нийт  140 ширхэг номоор гаргаж 366  уншигч хамрагдсан байна.

Сансар цэцэрлэгийн М.Мөнхчимэг багштай “БЭЛТГЭЛ Б” бүлгийн хүүхэд багачуудад номын сангаа танилцуулан зурагтай ном үзүүлж, Монгол ардын үлгэр “Зальтай зараа”,”Цоохор унага”,үлгэрийг уншиж өгөн харилцан ярилцлаа.

Хамгийн их уншлаганд гарч байгаа номыг уншигч хүүхэд багачууд иргэдэд  танилцуулан цахим хуудсаар сурталчилсан.

Соёл олон нийтийн ажил:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд:
Болор цом наадмын тэргүүн байр эзэлсэн яруу найрагч, зохиолчдын намтар, түүх, уран бүтээлийг сурталчлан танилцуулга порсторт байрлуулан үзэсгэлэн гаргаж  7 хоног бүр зохиолчдоо сольж байршуулах ажил явагдаж байна.

ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ-НОМЫН САНЧ клубын 2019 оны 2 дугаар улирлын хичээл эхэллээ.

Эрүүл Мэндийн Газраас “Ундны усны хэрэглээ”, “Давсны хэрэглээ”, “Харшил гэж юу вэ”, Цагдаагийн хэлтэсээс “Гэмт хэргийн тухай хууль”, Зөрчлийн тухай хууль”, “Авлигалын эсрэг”, “Замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт албан хаагчид хамрагдсан.