05 САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Ирсэн болон явсан хариутай бичиг

Явсан -10

Ирсэн -4

Ирсэн хариутай -3 бичиг бүртгэсэн. Хугацаа хоцроосон бичиг байхгүй.

Уншлага үйлчилгээний ажлын талаар:

Нийт  3835  уншигчдад үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс:

  • Байнгын 3665 уншигч

  • Шинэ 170 уншигчдад карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгосон.

Нийт  4511  ном олгосон. Үүнээс:

  • Танхимаар 3736 уншигч 4368 ширхэг ном

  • Гэрээр 89 уншигчид 123 ширхэг ном

  • Зөөврөөр 10 уншигчид 20 ширхэг ном

Шинэ, сэдэвчилсэн номын үзэсгэлэн

ОУ-ын “ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг угтан Сэдэвчилсэн үзэсгэлэнг 28 ширхэг номоор  гаргаж 54 уншигчид үйлчилсэн.

Нүүдлийн номын сангийн үйлчилгээ:

Иргэн төвтэй төрийн үйлчилгээ болон нүүдлийн номын сангийн үйлчилгээг Сүмбэр сумын 4 дугаар багийн 230 иргэнд шинэ номын үзэсгэлэн, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ үзүүллээ.

Соёл олон нийтийн ажил:

“ҮНДЭСНИЙ БИЧИГ, ҮСЭГ”-ийн өдрийг  үндэсний  хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Эх хэл бичиг үсэг, баримтат  өв соёлоо сурталчлан түгээх, уран бичлэгийн үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн  дадал  туршлага,  авьяас   чадварыг олонд таниулан сурталчлах зорилгоор  “ӨВ СОЁЛ  2019   уралдааныг:

  • “Сайхан бичигтэн анги хамт олон”

  • “Уран бичлэг “ гэсэн 2 төрлөөр аймгийн хэмжээнд 2 дахь  удаагаа  амжилттай зохион байгууллаа.

УРАН БИЧЛЭГ”-ИЙН  уралдааныг  Сурагчид,  Иргэд   гэсэн  2  ангилалийн хүрээнд    4-р сарын  30-ны  өдөр  аймгийн  нийтийн  номын    2 үе шаттай   зохион байгуулсан.

  Нэгдүгээр  шатанд:  Тусгайлан  бэлдсэн  “ А3” хэмжээний муутуу цаасан дээр   бэлдсэн  сэдвээс   сугалж,  бийрийн  тигээр  урлан  бичиж  оролцсон.

Хоёрдугаар шатанд:  Нэгдүгээр шатнаас шалгарсан 10 оролцогчдыг бэлдэц цаасан дээр   тусгайлан  бэлдэж битүүмжилсэн  даалгаврыг Тост боржигин,  Чойрын богд,  Оцол Сансар, Сүмбэр хайрхан, Жанжин чойр, Говьсүмбэр мину, Боржигин наадам- 25 жил,  Боржигин голомт,  Хувьтай нутаг,   Их үндэс, Эх хэл, Боржигин түмэн,  Ном Эрдэм,  Говьсүмбэр аймаг, Боржигидай сэцэн зэрэг үгнүүдийг  бичүүлж өрсөлдүүлсэн.

Үндэсний бичиг соёлын өдрийг угтан зохион  байгуулсан  “ӨВ СОЁЛ-2017” уран бичлэгийн  Ерөнхий шүүгчээр  5-р сургуулийн МХУЗ-ын багш Э.Олонцэцэг шүүгчээр  Чимэглэл зураач А.Сэргэлэн, Номын санч Б.Аасүрэн  нар ажиллав.

Уралдааныг “зөв бичилт, уран бичлэг,  сэтгэмж дүрслэл” зэргээр дүгнэсэн бөгөөд шударга, ил тодоор шүүлтийг зохион байгуулсан.

7-9 дүгээр ангид
Тэргүүн байранд: Шивээговь сумын 3-р сургуулийн А.Шинэбаяр багштай 9а анги
Дэд байранд: 5-р сургуулийн Э.Олонцэцэг багштай 8б анги
Гутгаар байранд: 2-р сургуулийн Б.Энхмэнд багштай 8а
10-12 дугаар ангид
Тэргүүн байранд: 1-р сургуулийн Т.Баянжаргал багштай 11б анги
Дэд байранд: 5-р сургуулийн Ц.Цэцэнзаяа багштай 10а анги
Гутгаар байранд: 2-р сургуулийн Б.Цэвэлсүрэн багштай 11б анги

Уран бичлэгийн сонирхогч иргэдийн төрөлд:
Тэргүүн байранд: Их Засаг Их сургуулийн оюутан Х.Энхболд
Дэд байранд: 1-р сургуулийн багш М.Алимаа
Гутгаар байранд: 2-р сургуулийн багш Б.Энхмэнд

Уран бичлэг сурагчдын төрөлд:
Тэргүүн байранд: 5-р сургуулийн 10а ангийн сурагч Э.Бямбасүрэн
Дэд байранд: 5-р сургуулийн 8б ангийн сурагч М.Хонгорзул
Гутгаар байранд: 1-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Даваасүрэн нар тус тус байр эзэллээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд:
Болор цом наадмын тэргүүн байр эзэлсэн яруу найрагч, зохиолчдын намтар, түүх, уран бүтээлийг сурталчлан танилцуулга порсторт байрлуулан үзэсгэлэн гаргаж  7 хоног бүр зохиолчдоо сольж байршуулах ажил явагдаж байна.

Нийгмийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгөөр шинэ номын үзэсгэлэн, шинээр уншигчдад карт нээж, 2019 оны 1, 2 дугаар улиралд хийсэн ажлынхаа танилцуулгыг посторт байршуулан иргэд үйлчлүүлэгчдэд танилцуулсан. Нийт 182 иргэд, хүүхэд багачуудад үйлчилсэн.

Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Мод тарих үндэсний өдөр”-т 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр               “Гурван дохиурт бургас” 19 ширхэгийг тарьж, өөрийн хуваарьт эзэмшилийн талбайг цэвэрлэсэн.