Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн ажилтны баяр 2019 оны 09-р сарын 7, 8-нд Чойрын богд уулнаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд БСУГ, Боржигин чуулга, Нийтийн номын сан, Боржигин өв музей, Баянтал сумын соёлын төв, Шивээговь сумын соёлын төвийн хамт олныг хамарсан баярын хурал, шагнал гардуулах ёслол, хөгжөөнт тэмцээн, уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион явагдсан.
Баярын хурлыг Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь нээн үг хэлж, шагнал гардууллаа.  Соёл урлагийн ажилтны баяраар ” БҮТЭЭЛЧ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА” -аар тодорлоо.