Ирсэн болон явсан хариутай бичиг

Явсан -8

Ирсэн – 5

Ирсэн хариутай – байхгүй   Хугацаа хоцроосон бичиг байхгүй

Уншлага үйлчилгээний ажлын талаар:

Нийт  481 уншигчдад үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс:

  • Байнгын 446 уншигч
  • Шинэ 35 уншигчдад карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгосон.

Нийт  482 ном олгосон. Үүнээс: 

  • Танхимаар 378 уншигч  378 ширхэг ном
  • Гэрээр 46 уншигчид 56 ширхэг ном
  • Зөөврөөр 22 уншигчид 48 ширхэг ном

Шинээр ирсэн номонд техник ажиллагаа хийж шинжлэх ухааны ангиллаар ангилан программд шивж оруулан бар код нааж тавиурт байрлуулсан.

Уншлагаар гэмтсэн Үлэг гүрвэл, Ногун , Аварга загас,  Өнгөрнөөс ирсэн захидал, Анна эльза, Динза Амирлан,Цэвдэг жаран, Хотын үлгэрүүд  зэрэг 108 ширхэг номыг сэлбэж уншлаганд гаргасан.Халх голын ялалтын 80 жилийн ойн баяр ын өдөрт зориулан сэдэвчилсэн үзэсгэлэнг 25 ширхэг номоор гаргалаа

Холын болон ойрын фондонд өдөр бүр  чийгтэй цэвэрлэгээ хийсэн.Фондын чийгшилыг өдөр бүр хөтөлж байна

4-р багт болсон ‘’Хөдөөгийн баясгалан’’ өдөрлөгт оролцож уншлагаараа тэргүүлсэн 5 ном болон шинэ номын  үзэсгэлэн гаргаж нийт 30 гаруй хүнд сурталчилан таниулж 5 уншигчдад шинээр карт нээж үйлчилсэн.

Монгол Улсын Ерөнхийлөнгчийн  2012 оны  08 дугаар сарын 24-ны өдрийн 158 дугаар зарлигийг  хэргэжүүлэх  зорилгоор “Номын баяр”-ыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр АЗДТГ, БСУГ-тай хамтран зохион байгуулсан.

Номын баярын арга хэмжээнд

  • Шинэ номын үзэсгэлэн
  • Ховор номын үзэсгэлэн худалдаа
  • Монгол бичгийн үзэсгэлэн, уранбичлэг,/калиграф/
  • ЕБ-ын сургуулиудын кабинетуудын шинэ номын үзэсгэлэн
  • Хамгийн их уншлаганд гарсан шилдэг 5-н номын танилцуулга
  • “Хамгийн олон ном уншсан “ аяны танилцуулга
  • Ном солилцох, бэлэглэх, хандивлах үйл ажиллагаа
  • “Ширээний ном хандивлах, солилцох “ цахим аян
  • Шагнал гардуулах үйл ажиллагаа  / “уншигч Нацагдорж тэмдэгтэн”

“Хамгийн олон уншсан иргэн”,  “Оюунлаг гэр бүл”, “Шилдэг номын санч”

зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж сурталчилсан.

Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр:  ЕБ-ын 1-р сургуулийн 6в ангийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, 2-р сургуулийн сурагч 8а ангийн сурагч Н.Болорцэцэг, 3-р сургуулийн сурагч 7а ангийн сурагч Э.Ундрах, 4-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Гончигсүрэн, 5-р сургуулийн 9а ангийн сурагч М.Мөнх-Учрал нар шалгарлаа

НОМЫН БАЯР-2019″- аар шинэ ном, сурах бичгийн худалдаа зохиогдлоо. “Монгол шуудан”гийн номын худалдаа,   Шивээговь сумын номын худалдаа эрхэлдэг иргэн Ц.Ариунаа нар сүүлийн үеийн уран зохиолын номыг аймгийнхаа уншигчдад толилуулан 30 хувь хүртэл хямдралтай  сугалаатай  худалдааг зохион байгуулав

БАЯР-2019″-аар монгол бичгийн номны үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэнг  ЕБСургуулийн монгол хэлний танхим, дугуйлангийнхан  дэлгэн  үзүүлсэн.

НОМЫН БАЯР 2019”-аар ННСангаас энэ жилийн байдлаар хамгийн их уншлаганд гарсан таван номыг танилцуулав. Хамгийн их уншлаганд гарсан таван номоор Хэл Элрод “Өглөөний гайхамшиг”, Б.Эрхэмбаяр “Алганы хээ”1,2 роман, Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй”, Ц.Оюунгэрэл “Жаран цагаан хонь” шалгарчээ

“ТЭРГҮҮНИЙ НОМЫН САНЧ”-аар ЕБ-ын 1-р сургуулийн номын санч Т.АЛТАНТУЯА шалгарсан..