Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчилах, хүүхдэдээ үлгэр уншиж өгч, үлгэрээр дамжуулан хүүхдэдээ ардын өв уламжлалыг таниулан, монгол ухаанаар амьдрах арга ухаанд суралцуулах, хүүхдийнхээ урам сэтгэмж, төсөөлөх чадварыг хөгжүүлэн хүмүүжүүлж буй аав, ээж, гэр бүлийг шалгаруулах, олон нийтэд таниулан сурталчилах, орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгдөг байхыг эцэг эхчүүдэд уриалах зорилгоор “ҮЛГЭРЧ ААВ, ЭЭЖ” аяныг Гэр бүл залуучуудын хөгжлийн төвтэй  хамтран 2019 оны 09 сарын 20-10 сарын 18-ны хооронд зохион байгууллаа. Аян 2 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шатанд эцэг эхчүүд хүүхэддээ үлгэр уншиж өгч үлгэрийн ач холбогдлыг хүүхэдтэйгээ ярилцан, тайлбарлан өгч байгаагаар видео бичлэг хийн цахим хуудсуудад ирүүлсэн. Нийт 12 гэр бүл оролцсоноос 2-р шатанд Т.Батсэрээтэр, Б.Чойдаш, Б.Эрдэнэхүү, Ц.Энхбаатар, Түвшин нарын гэр бүлүүдийн  шилдэг 5 бичлэг шалгарсан. 2-р шатанд гэр бүлээрээ Монгол ардын үлгэрээр дүрийн тоглолт хийж шилдгүүдээ тодруулсан.Үлгэрч аав ээжүүд:

  • “Нохой хулгана муур 3”
  • “Долоон өндөгтэй доголон шаазгай”
  • Үнэг чоно Хоёр
  • Хүн бар хоёр үлгэрээр дүрийн тоглолт хийж

Тэргүүн байр: Т.Батсэрээтэрийн

Дэд байр: Чойдашийн

Гутгаар байр: Б.Эрдэнэхүү

Тусгай байр: Ц.Энхбаатар

Тусгай байр. Түвшин нарын гэр бүлүүд тус тус байр эзэллээ.”Үлгэрч аав ээж” аянд Нийт 78 уншигч хамрагдсан.