“ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН”ӨДӨРЛӨГӨӨР НҮҮДЛИЙН НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

“Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх” ажлын хүрээнд Хөдөөгийн залуучуудад соёлыг түгээх ном хэвлэл, соёл урлагаар үйлчлэх цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор 2019 оны 09-р сарын 18нд Говьсүмбэр аймгийн 4-р багийн төвд “ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН” сэдэвт өдөрлөг зохиогдож Сүмбэр сумын 5,6-р багийн 150 гаруй малчин залуучуудын дунд оюун ухаан,ур чадвар ,авхаалж самбаагаа сорин уралдан амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. Шинэ номын үзэсгэлэн
  2. Уншилтаараа тэргүүлж буй 5 номын танилцуулга
  3. “Уургач” сэдэвт 4 мөрт шүлгийн уралдаан
  4. Номын сангийн танилцуулга
  5. Ном хэрхэн унших, ном уншсаны ач холбогдол, гарын авлага
  6. Иргэдээс судалгаа авах зэрэг үйлчилгээг хөдөөгийн малчин залуучуудад соёлын үйлчилгээ үзүүллээ. Уншлага үйлчилгээний номын санч Т.Оюундэлгэр,Нярав Ш.Түмэннаст, Харуул Жолооч Ш.Отгоншагдар нар үйлчилгээ үзүүлсэн. Багуудын дунд зохион байгуулсан “Уургач” 4мөрт шүлгийн уралдаанд 5-р багийн залуучууд амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ. Нийт 150 иргэн хамрагдсан.