ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН 2020 ОНЫ 01-Р САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

ИРСЭН БОЛОН ЯВСАН ХАРИУТАЙ БИЧИГ

Явсан -1

Ирсэн – 2

Ирсэн хариутай – 1   Хугацаа хоцроосон бичиг байхгүй

  1. УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:

Нийт  283  уншигчдад  үйлчилгээ үзүүлсэн.

Үүнээс:

  • Байнгын 210 уншигч
  • Шинээр 73   уншигчдад карт нээж уншигчийн соронзон  үнэмлэх олгосон. Нийт  394 ном олгож үйлчилсэн. Үүнээс:
  • Танхимаар  276  ширхэг ном
  • Гэрээр  98  ширхэг
  • Зөөврөөр 20  ширхэг
  • Шинээр  ирсэн номын үзэсгэлэнг 54 ширхэг номоор гаргаж  48 уншигч, “Үндсэн хуулийн өдөрт” сэдвээр 32 ширхэг номоор үзэсгэлэн гаргаж 26 уншигч  Нийт 86 номоор гаргаж  74 уншигч хамрагдсан.                                                                                            ШИНЭЭР САНААЧИЛЖ ХИЙСЭН БҮТЭЭЛЧ АЖИЛ:
  • МОНГОЛ БИЧИГ”-ээр   өглөө бүрийн 10 цагт зүйр цэцэн үг,  уриалсан, сургамжит    мэдээлэлүүдийг оруулж хэвшсэн. Өглөө бүр номтой өглөөний мэндийг тавьж фондын номоо  иргэд уншигчдад сурталчилсан. 6-9 ангийн сурагчдын дунд “БОРЖИГИДАЙ ХҮҮ” яруу найргийн наадмыг 2-р сарын 15 нд зохион байгуулхаар удирдамжийг боловсруулж ЕБС-ийн сургуулиудад хүргүүлсэн.  Мэргэжлийн ахлагч бэлтгэгч төвийн 103 цэргүүдийг танхимдаа авчран номын сангийн үйл ажиллагаатай танилцуулан, ном уншуулж, АХА тэмцээнийг зохион байгуулж,  цэрэг Б.Нямдорж, Н.ПүрэвОчир нар бусдыгаа хошуучлан тэргүүллээ.
  •                                               ДОТООД АЖИЛ:

Нийтийн  Номын  Сангийн  албан хаагчид  2020 оны 01 дугаар сарын 02-ний өдөр гадна талбайн 50 м орчим газрын цас арилгаж хогийг цэвэрлэлээ.