ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НОМЫН САНГИЙН
ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

Говьсүмбэр аймгийн Номын сан нь 2004 онд Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын харъяа Аймгийн Музей, Номын сан нэртэйгээр Номын санч, Музей тайлбарлагч гэсэн 2 орон тоотойгоор анх байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлжээ. Аймгийн Засаг даргын 2005 оны А/125 тоот Захирамжийн дагуу Номын сангийн эрхлэгч, гүйцэтгэх ажилтан 2 бүгд 3 орон тоотойгоор бие даасан Байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Д.Нарнай аймгийн Засаг даргын 2006 оны А/18 тоот Захирамжаар Номын сангийн эрхлэгчээр томилон уншлага үйлчилгээний номын санч, бүртгэл мэдээллийн номын санч, ангилагч-фондчин гэсэн 4 оронтойтойгоор 2010 оныг дуустал үйл ажиллагаагаа явуулж ирсэн.  Ду.Батмэнд 2014-2016 онд захирлаар ажиллаж байсан. 2016-гаас Б.Энхтөр захирлаар ажиллаж байна.

2011 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Номын сангийн барилгын асуудлыг шийдвэрлэн Эрхлэгч, ня-бо, нярав, үйлчлэгч, ангилагч-фондчин, ном зүйч, уншлага-үйлчилгээний номын санч, бүртгэл мэдээллийн номын санч, ном сэргээн засварлагч, харуул-2
Удирдах ажилтан – 1
Гүйцэтгэх ажилтан – 6
Үйлчлэх ажилтан – 3 гэсэн 10 орон тоотойгоор үйл ажиллагаагаа Орон нутгийн иргэд, Хүүхэд залуусыг ном хэвлэл болон Мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд Төрийн болон төрийн бус байгууллагууд зохиолч уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Мөн шинэ болон сэдэвчилсэн Номын үзэсгэлэн, Шинэ номын мэдээ тохимол, Электрон болон цаасан катологиор үйлчилж байна.
1. Уншлага үйлчилгээ
2. Гэрээр ном олгох үйлчилгээ
3. Лавлагаа ном зүйн үйлчилгээ
4. Аудио, сонсдог болон цахим номын үйлчилгээ
5. СОТА уралдаан тэмцээн
6. Зөөврийн номын үйлчилгээ
7. Нүүдлийн номын сангийн үйлчилгээ гэсэн 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баяр” тэмдэглэх тухай зарлиг Монгол Улсын засгийн газрын 2012-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох,   Ном унших хүсэл сонирхлыг төрүүлэх, унших чадварыг сайжруулах, нийгэмд номын ач холбогдолыг ойлгуулах зорилгоор “Хүүхдийн номын ордон”-той хамтран “Хүүхэд бүр уншигч” аяныг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

Номын баяр, Ном-эрдэм 3 сарын аян, Цагаан сар ба ёс заншил, Тэргүүний уншигч, Оюуны ундарга номын уралдаан, Номын сайн нөхөр, Тэргүүний уншигчдын “БАГТ” дүрийн уралдаан, Орос номын өдөрлөг, Р.Чойномын шүлгийг хэн сайн унших вэ? уран уншлага, Р.Чойномын уран уран бүтээлийн үзэсгэлэн,   Номон гоёлтой наадам, Номын сайн нөхөр, Найрамдлын сар, Тэргүүний уншигчдын “БАГТ” дүрийн уралдаан, Үлгэрийн цаг, Гэр бүлийн уншлагын өдөр гэх мэт соёл олон түмний ажлуудыг амжилттай зохион байгуулан явуулж байна.