ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гэрээр ном олгох журмын дагуу бүртгэл хөтөлж, гэрээр ном олгодог

ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ЖУРАМ

НЭГ.Нийтлэл үндэслэл
1. Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангаас номыг гэрээр олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Энэхүү журам нь номын сангийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэх зорилготой.
3. Энэхүү журмыг ном, хэвлэлтэй харьцаж буй номын санч, уншигч бүр дагаж мөрдөнө.

ХОЁР.Гэрээ ном олгох тухай
1. Гэрээ ном олгохдоо 3-аас дээш хувьтай номыг олгоно.
2. Номыг 1-2 хоногийн хугацаатай олгоно.
3. Уншигч 1 номыг нэг хоногт ном ашигласаны 100 төгрөгөөр тооцно.
4. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 300 төгрөгөөр тооцно.

ГУРАВ. Номын санчийн хүлээх хариуцлага
1. Номын санч нь уншигчдад ном хэвлэл өгөх, буцааж авахдаа шалгаагүйгээс түүний хуудас урагдсан, гэмтсэн, хуудас алга болсон тохиолдолд тухайн ном, хэвлэлийг бүрэн бүтэн болгох.
2. Хэрэв 3-аас дээш хувьтай ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номыг тухайн үеийн ханшаар, 3-аас доош хувьтай ном, хэвлэл алдсан буюу ашиглах боломжгүй болгосон бол номыг номоор нь мөн номын санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай номоор төлүүлэх.
3. Гэрээр олгосон 1-2 хувьтай ном, хэвлэлийг алдаж үрэгдүүлбэл Хөдөлмөрийн хуулийн 59-р зүйлийн 1,63 дугаар зүйлийн 3-т заасны дагуу арга хэмжээ авна.

ДӨРӨВ.Уншигчийн хүлээх хариуцлага
1. Уншигч нь гэрээр ном хэвлэл авахаар ирэхдээ хоногийн төлбөр, иргэний үнэмлэх буюу төрсний гэрчилгээг барьцаална.
2. Уншигч нь уншихаар авсан ном хэвлэлийг бүрэн бүтэн байдлыг хариуцах ба тогтоосон хугацаанд нь тушаах , хэрэв ном хэвлэлийг алдаж үрэгдүүлсэн, урж гэмтээсэн, өнгө үзэмжийг бууруулсан, мэдээллийн утгыг алдагдуулсан тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох.
3. Уншигч нь гэрээр олгох журмын 2 дахь заалтыг мөрдөж үйлчлүүлнэ.
ТАВ.Ном хэвлэлийг төлүүлэх
1. Алдагдсан ба гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэхдээ хөдөлмөрийн хуулийн 63 дугаар зүйлийн 2, 64 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу төлүүлнэ.
2. Уншигч буюу номын санч нь номын сангийн захиргаанаас тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007оны 11дүгээр сарын 08-ны өдрийн 415 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
АЛАГДСАН БУЮУ ГЭМТЭЭГДСЭН НОМ ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Номын сангаас уншигчдад үйлчлэх явцад алдагдасан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Энэхүү журмын зорилго нь ном хэвлэл /үнэт ховхр, ганц хувь, гар бичмэл, ном судар-ийг гэмтээх, алдаж үрэгдүүлэхээс хамгаалж сэргийлэхэд оршино.
1.3 Энэхүү журмыг ном хэвлэлтэй харьцаж буй номын сангийн байгууллага бүр дагаж мөрдөнө.
Хоёр. Номын санчид хүлээлгэх хариуцлага
Дор дурдсан тохиолдолд номын санчид хариуцлага хүлээнэ.
2.1 Номын санч нь уншигчдад ном хэвлэл олгох, буцааж авахдаа шалгаагүйгээс түүний хуудас урагдсан, гэмтсэн, хуудас алга болсон тохиолдолд тухайн хэвлэлийг бүрэн бүтэн болгох
2.2 Хэрэв 3-аас дээш хувьтай ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын үнийг тухайн үеийн үнийн ханшаар буюу нөхөн бүрдүүлэх шаардлагатай номоор төлүүлэх.
2.3 3-аас доош хувьтай ном хэвлэл алдсан буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд номыг номоор нь буюу номын санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай номоор төлүүлэх
2.4 Номын сангийн журам зөрчин гэрээр болон уншлаганд гаргадаггүй ном хэвлэл /гар бичмэл, ганц хувь ном, барын ном, толь бичиг, нэвтэрхий толь. Гэх мэт/-ийг алдаж үрэгдүүлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 1,396 дугаар зүйлийн 3-д заасны дагуу арга хэмжээ авна.
Гурав. Уншигчдад хүлээлгэх хариуцлага
3.1. Уншигч нь номын сангийн дүрэм журам, зөрчин уншлагын танхимд уншихаар авсан ном, хэвлэлээ эргүүлж өгөлгүй авч гарсан тохиолдолд дор дурдсан хариуцлага хүлээлгэн.
a. Харъялагдах байгууллага, сургуулийн захиргаанд мэдэгдэх.
b. Номын сангаас авч гарсан ном хэвлэлийг эргүүлэн авч, уншигчийн үнэмлэхийг нь 3-6 сарын хугацаагаар хураах.
c. Хэрэв авч гарсан ном хэвлэлээ алдаж үрэгдүүлсэн тохиолдолд номыг номоор нь буюу тухайн үеийн үнийн ханшаар нь төлүүлэх.
3.2. Уншихаар авсан ном хэвлэлээс хуудас дутаасан, өнгө үзэмжийг нь бууруулсан мэдээллийг нь алдагдуулсан тохиолдолд уг хуудсыг ижил номноос нь хувилуулан бүрэн болгох.
Дөрөв. Нийтлэг хариуцлага
4.1. Алдагдсан ба гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэхэдээ энэхүү журмын 2.3-р зүйлийн заалтууд болон хөдөлмөрийн хуулийн 13б дугаар зүйлийн 2-д заасны дагуу төлүүлнэ.
4.2. Уншигч буюу номын санч нь номын сангийн захиргаанаас тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол шүүхэд шилжүүлнэ.