“ЦАГААН САР БА ЁС ЗАНШИЛ” СЭДЭВТ
ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН
2017.01.10
Монгол ёс заншлыг хойч үедээ өвлүүлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, ёс заншлаа хайрлах, үндэс угсаагаараа бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих, өвөг дээдсээс уламжилж ирсэн өв,оньсого, мэндлэх хүндлэх талархах монгол ёс заншлыг хүүхэд багачуудад мэдүүлэх, тэдний оюуны мэдлэг боловсролыг дээшлүүлэн хөгжүүлэх зорилгоор Боржигин өв музейтэй хамтран “Цагаан сар ба ёс заншил” сэдэвт өдөрлөгийг СӨБ-ийн ахлах бүлгийн хүүхэд багачуудын дунд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн номын сангийн уншлагын танхимд зохион байгууллаа.


Өдөрлөг 5 үетэй шаттай зохион байгуулагдсан. Үүнд:
1-р үе “Морь уралдуулах”
2-р үе “Оньсого таах”
3-р үе “4 бэрх хаях”
4-р үе “ Монгол ёс заншил”-ын тухай бэлдсэн сэдэвээс сугалан тайлбарлах

Өдөрлөгийн онцлог нь Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨБ 7-н байгууллагыг бүрэн хамруулж, Амьтан, байгаль, хүний амьдралын үйл ажиллагаа, эдлэл хэрэглэлийн тухай оньсого, “Битүүлэх ёсон”, “Шинэлэх золгох ёсон”, “Мэндлэх, хүндлэх талархах ёсон”, “Цээрлэх ёсон”зэрэг ёс заншил, “Ардын язгуур урлаг” “Ардын дуу”,

“Бүжиг”, “Ардын хөгжим”,“Харилцаа дуу” баг бүр монгол ёс заншлын талаарх ойлголт, мэдлэг дээшлүүлэхэд чиглэгдсэн гарын авлага бэлтгэсэн ирсэн.
Тус өдөрлөгт ахлах бүлгийн 230 хүүхэд багачууд хамрагдсан.

Тайлан бичсэн Арга зүйч: Д.Нарнай
ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ РИНЧИНИЙН ЧОЙНОМЫН ШҮЛГҮҮДИЙГ “ХЭН САЙН УНШИХ ВЭ” УРАН УНШЛАГЫН УРАЛДААНЫ ТАЙЛАН.
2017.03.16
Төрийн Соёрхолт яруу найрагч Ринчинийн Чойномын 80-н насны ойд зориулан уран бүтээлийг нь танилцуулах сарын аяны хүрээнд:

  • Р. Чойномын шүлгүүдийг “ХЭН САЙН УНШИХ ВЭ” уран уншлагын уралдаан
  • Р. Чойномын зохиол бүтээлийг нь таниулах, сурталчлах, үзэсгэлэн зэрэг ажлуудыг зохион байгуулсан.

Р.Чойномын шүлгүүдийг “ХЭН САЙН УНШИХ ВЭ”уран уншлагын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах нас / 10-12-р анги/, Ахмадууд гэсэн 2 ангилалаар 2017 оны 02 дугаар сарын 15 –ны өдрийн 1400 цагт номын сангийн уншлагын зааланд зохион байгуулж шалгаруулсан. Тус уралдаанд:
Ахлах насны ангилалд:
“Тэргүүн байр”–ыг 5-р сургуулийн сурагч Д.Зулцэцэг,
“Дэд байр”-ыг 2-р сургуулийн сурагч Ө.Манал,
“Гутгаар байр”-ыг 1-р сургуулийн сурагч Э.Жавзанбадам,
Ахмад насны ангилалд:
“Тэргүүн байр”-ыг Б.Ичинхорлоо нар тус тус эзэлсэн.



Тайлан бичсэн: Арга зүйч Д.Нарнай
ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ РИНЧИНИЙН ЧОЙНОМЫН 80-Н НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙГ НЬ ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ, ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН
2017.02.20
Төрийн Соёрхолт яруу найрагч Ринчинийн Чойномын 80-н насны ойд зориулан сарын аяны хүрээнд зохиол бүтээлийг нь таниулах, сурталчлах, үзэсгэлэнгийн арга хэмжээг 2017 оны 02дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд Төрийн соёрхолт Р. Чойномын “ӨД” сантай хамтран зохион байгуулсан.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн Засаг дарга Г.Батсуурь Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын уран бүтээлийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд хамтарч ажилласан “Өд” сангийн тэргүүн “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд Р.Чойномын зээ дүү Ч.Мишиг, МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн эрхлэгч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн Э.Гантулга, нар оролцлоо.








Тайлан бичсэн: Арга зүйч Д.Нарнай
ШОГ ЗУРАГ, ХОШИН ЭЛЭГЛЭЛИЙН УРАЛДААНЫ ТАЙЛАН
2017.04.07.
Ном эрдэм” 2 сарын аяны хүрээнд зохион байгуулсан “ШОГ ЗУРАГ” “ХОШИН ЭЛЭГЛЭЛ”-ийн уралдааныг:
Ахлах нас, Насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар зохион байгууллаа.
Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр: О.Лүнгрэгжанцан
Дэд байр: Т.Энхбат
Гутгаар байр: Маралмаа


Насанд хүрэгчдийн ангилалд:
“Тэргүүн байр” И. Очир
“Дэд байр” Т.Нарантуяа


“Хошин элэглэл”-ийн уралдаанд:
Тэргүүн байр: Э.Жамъянсүрэн нар тус тус эзэллээ.





Тус уралдаанд: 25 оролцогч 75 бүтээлээр оролцсон . Нийт 48 иргэд, уншигчид хамрагдсан.
Уралдааныг шүүх шүүгчийн бүрэлдхүүнээр :
А.БАТНАСАН МУСТА ЗУРААЧ
Б.МӨНХӨЛЗИЙ МУСТА ЗУРААЧ
Д.ЦОЛМОН МАГИСТР ЗУРААЧ нар ажилласан.

Оролцогчдын бүтээлийг Уран сэтгэмж, Чөлөөтэй сэтгэсэн байдал, Шинэлэг санаа, Өвөрмөц шийдэл зэргийг харгалзан дүгнэсэн.

Тайлан бичсэн : Арга зүйч: Д.Нарнай