БОСГО МЭНД

Оюунбилгийг дээдлэгч миний ард түмэн өнө эртнээс судар номоо эрхэмлэн дээдлэж, ухаант мэргэдийнхээ оюуны сан хөмрөгийг эрдэнэсийн дээдээр баринтаглаж, арвидан нандигнаж ирсэн билээ. Хүмүүн оршихуйн ухааны дээд мандал зуун, мянганаар өртөөлөгдөх гэгээн билгүүн увдист номын ариун өргөөнөө хэн бүхэн сүслэн хүртвээс билиг арвидахуйн гэгээн тунгалаг чанар, наран лугаа цацран түгэх эрдэм шимийг хүртэх бөлгөө. Монголын их өвөг тал, боржигин нутгийн элгэнд орших Говьсүмбэр аймгийн судрын цац өргөөнөө Та бүхнийг хүндэтгэн урихын ялдамд, даян улсын их мэргэдийн ай чуулбар ухааны товчооноос таалан соёрхохыг хүсмүү.

Гүнээ хүндэтгэл өргөсөн Нийтийн Номын сангийн захирал

Чонос овогт Баатарын Энхтөр