Эрхэм зорилго, алсын хараа

Алсын хараа

Номын санг сургалт, эрдэм шинжилгээ, мэдээллийн төв болгон хөгжүүлж, хүн амд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар хүрээ, хүртээмжийг сайжруулахад оршино.

Эрхэм зорилго:

Хэрэглэгч бүрт мэдээлэл хүртэх боломжийг олгох, мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд интернэт дэх, дижитал эх сурвалжуудад тулгуурласан электрон мэдээллээр үйлчлэх

Эрхэм зорилгыг биелүүлэхэд баримтлах үндсэн зарчим

  • Мэргэжлийн байгууллагын жишиг хэмжээнд нийцүүлэн ажиллах
  • Номын сангийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэх
  • Хөдөөгийн хүн амд хүргэх мэдээлэл, номын сангийн үйлчилгээг чухалчлах
  • Олон нийтийн хамтын ажиллагааг эрхэмлэх

 

Тэргүүлэх чиглэл

2.2.1. Хэвлэлийн бүтээгдэхүүний үндэсний сан хөмрөг бүрдүүлэх зорилгоор баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах;

.2.2. Эртний болон орчин үеийн ном хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийн бусад эх сурвалжийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, сэргээн засварлах, хадгалах, хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах;

2.2.3. Номын сан, ном зүй, ном судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан хийхийн зэрэгцээ бусдаар захиалан гүйцэтгүүлэх;

2.2.4. Үндэсний ном зүй болон улсын нэгдсэн каталогийн мэдээллийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх;

2.2.5. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах ном, судрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж хамгаалах;

2.2.6. Бусад номын санг харьяалал харгалзахгүй Монгол улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.2.7. Номын сангийн үйлчилгээ эрхлэх, уншлагыг дэмжих олон талт ажил зохион байгуулах;

2.2.8. Салбарын болон байгууллагын хүний нөөцийг чадвахижуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, материал боловсруулах, ном, товхимол гаргах;

2.2.9. Байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар ижил, төстэй гадаад, дотоодын байгууллагатай хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, гадаад, дотоодын номын сан хоорондын ном солилцоог өргөжүүлэх;

2.2.10. Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг бий болгох;

2.2.11. Номын сангийн сан хөмрөгийн эргэлтэд байнга судалгаа хийж, бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2.2.12. Номын сангийн бичиг баримтын бүрдүүлэлт, архивын нэгжийг Архивын тухай хууль, “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг” MNS 5140-1:2011, MNS  5140-2:2011, стандарт, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг тус тус мөрдөн бүрдүүлж, архивд шилжүүлэх;

2.2.13. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа хэвлэлийн бүтээгдэхүүнийг анхан шатны бүртгэл, хөрөнгийн бүртгэлд тусгах, номын тооллого хийх ажлыг зохион байгуулах.

 

Чиг үүрэг

Номын сангийн үйл ажиллагааг “Алсын хараа -2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, номын сангийн үндсэн зорилт, чиг үүрэг болох үндэсний өв, соёлыг бүрдүүлэх, хадгалж, хамгаалах, сурталчлах, ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, бусад номын санг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, нийгмийг хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

 

Хариуцсан ажилтан Сан хөмрөгч, хүний нөөцийн ажилтан С.Анхбаяр

Мэдээлэл авах дугаар 70543194