ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Говьсүмбэр аймгийн Номын сан нь 2004 онд Говьсүмбэр аймгинй Боловсрол соёлын газрын харъяа Аймгийн Музей, Номын сан нэртэйгээр Номын санч, Музей тайлбарлагч гэсэн 2 орон тоотойгоор анх байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлжээ. Номын санч, Музейн даргын үүрэгт ажлыг Боловсрол, соёлын газрын дарга Л.Уранчимэг хавсран гүйцэтгэж нягтлан бодогчоор Н.Мөнхнасан, номын санчаар Д.Нарнай нар ажиллаж байсан.
Аймгийн Засаг даргын 2005 оны А/125 тоот захирамжийн дагуу Номын сангийн эрхлэгч, гүйцэтгэх ажилтан 2 бүгд 3 орон тоотойгоор бие даасан Байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Аймгийн Засаг даргын 2006 оны А/18 тоот захирамжаар Номын сангийн эрхлэгчээр Д.Нарнай томилогдон уншлага үйлчилгээний номын санч, бүртгэл мэдээллийн номын санч, ангилагч-фондчин гэсэн 4 оронтойтойгоор 2010 оныг дуустал үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2011 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Номын сангийн барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Удирдах ажилтан-1, Гүйцэтгэх ажилтан-6, Үйлчлэх ажилтан – 3 гэсэн 10 орон тоотойгоор
- Уншлага үйлчилгээ
- Гэрээр ном олгох үйлчилгээ
- Лавлагаа ном зүйн үйлчилгээ
- Интернэт мэдээллийн үйлчилгээ
- Цахим номын үйлчилгээ
- Зөөврийн номын үйлчилгээ
- Нүүдлийн номын сангийн үйлчилгээ гэсэн 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сар хүртэл Д.Батмэнд захирлаар ажиллаж. 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 11-р сар хүртэл Б.Энхтөр, 2021 оны 12 дугаар сараас эхлэн Д.Нарнай Захирлын үүргийн түр хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Орон нутгийн иргэд, Хүүхэд залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд Төрийн болон төрийн бус байгууллагууд зохиолч уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Мөн шинэ болон сэдэвчилсэн Номын үзэсгэлэн, Шинэ номын мэдээ тохимол, Электрон болон цаасан катологиор үйлчилж байна.