Мэндчилгээ

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй Говьсүмбэр аймгийн иргэд хүүхэд, залуучуудын боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг номын сангаар–дамжуулан, хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэх үйлчилгээний чанрыг дээшлүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэхийн тулд lib4 номын сагийн цогц программ хангамжийн технологийн шинэчлэлтүүдийг нэвтэрүүлж, говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн элeктрон каталогийг GOVISUMBER.LIB4U.NET линкээр болон QR кодийг уншуулан иргэд уншигчдыг гар утаснаасаа харах боломжийг нэмэгдүүлсэн.
Ном ариутгагч төхөөрөмжийг худалдан авч уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйд нийцсэн ариутгасан ном хэвлэлээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Фондын сан хөмрөгийг Соёлын яамны хөрөнгө оруулалтаар 11,750,000 Төсвийн хөрөнгөөр 5000.000 Нийт 16750.000 төгрөгийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн худалдан авч, бүрдүүлэлт хийгээд байна.
Бидний ажлын ололт амжилтыг үнэлж:
2012 онд “ АЙМГИЙН ШИЛДЭГ СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА”,
2016 онд“ ОРОН НУТГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ХҮҮХДИЙН САЙН САЙХАН БАЙДАЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАН АЖИЛДАГ БАЙГУУЛЛАГА”,
2021 онд Аймгийнхаа нийт иргэдэд номын сангийн үйлчилгээний стандартын хэм хэмжээг мөрдөн шинийг санаачлан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан соёлч боловсоноор үлгэр жишээ үйлчилж ”ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч хүндэтгэлийн туг гардан авсан.
Цаашид бид үйлчилгээгээ улам төгөлдөржүүлэн уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан хөгжүүлэхээр ажиллаж байна.
Байгууллагын цахим хуудасны шинэчлэлийг засгийн газрын 143-р тогтоолын шалгуур үзүүлэлтийн дагуу хийлгэж цахим хуудасны үйл ажиллагааг тогтмолжуулсан.
2023 ондоо Номын сангийн үйлчилгээний 2 төрлийг төрийн үйлчилгээний e-Mongolia системд оруулахаар ажиллаж байна.
Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

ТАНЫ БҮТЭЭЛЧ УНШЛАГА АЙМГИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ.