“Эрдэнийн бийр”дугуйлангийн сурагчдын болон иргэдийн бүтээлээр “БИЙРЭЭ НИЙЛЬЕ, УРГАА УУДАЛЪЯ” үндэсний бичиг, угийн бичгийн үзэсгэлэн гаргалаа.

54

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор Нийтийн Номын Сан Боржигин өв музей хамтран ЕБС-ийн Э.Олонцэцэг багштай “Эрдэнийн бийр”дугуйлангийн сурагчдын болон иргэдийн бүтээлээр “БИЙРЭЭ НИЙЛЬЕ, УРГАА УУДАЛЪЯ” үндэсний бичиг, угийн бичгийн үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнг нээж Соёл урлагийн газрын дарга Б.Энхтөр, Боржигин өв музейн захирал А.Ундармаа нар үг хэлж ирсэн зочидод Боржигин өв соёлын бүтээл ном, СД бэлэглэлээ.