“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний хүрээнд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгууллаа.

57

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор “Зохиолч уншигчдын уулзалт” зохион байгууллаа. Уулзалтанд Хүмүүн бичиг сонины эрхлэгч МУСГЗ Б.ЭЛБЭГЗАЯА, Монгол дуу дүрс сак ТББ-ын тэргүүн дипломатич судлаач Б.Баясгалан, МУГБ Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд, ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор А.Алимаа нар оролцож хүүхэд багачуудтай номын талаар ярилцлага өрнүүллээ. Мөн Хөгжмийн зохиолч С.Батболдын зохиосон “Мөнх тэнгэрийн орон” дууг Энхтулга багштай 1-р сургуулийн сурагчид дуулж уншигчиддаа өргөн барьлаа.