МЗЭ-ийн Говьсүмбэр аймаг дахь “Боржигидай сэцэн” салбарыг үүсгэн байгуулагчдын нэг Жалбуугийн Дансранжавын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

68

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор МЗЭ-ийн Говьсүмбэр аймаг дахь “Боржигидай сэцэн” салбарыг үүсгэн байгуулагчдын нэг Жалбуугийн Дансранжавын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд түүний үр хүүхэд ач зээ нар нь болон шавь “Боржигидай сэцэн” салбарын удирдах зөвлөлийн дарга Төмөрийн Болдбаатар, МУСГЗ Рагчаагийн Батжаргал нар оролцлоо. Энэ үеэр яруу найрагч Ж.Дансранжав агсны уран бүтээлийн үзэсгэлэн одон медаль, гавъяа шагнал, ном сонин, бичсэн шүлэг зэрэг гар бичмэл хэрэглэж байсан эд зүйлсээр нь үр хүүхдүүд нь үзэсгэлэн гаргаж иргэд олон нийтэд сурталчиллаа.