2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

69

Удирдлага зохион байгуулалт

          Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 1, нийт 3 тушаалыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 23, бусад байгууллагаас ирсэн 3, ирсэн хариутай бичиг 3, бичигт албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

  1. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Фондын сан хөмрөгийг:
  • Хандиваар ирсэн 14 ширхэг номыг орлого бичиж нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэн дансалж ойрын фондонд хүлээлгэж өгсөн.
  • Шинээр ирсэн 110 ширхэг номыг электрон каталогид оруулж, цаасан каталгогийг баяжуулан соронзон ялтас байршуулж хадгалалт хамгаалалтыг сайжруулсан.
  • 100 ширхэг номоор шинэ номын мэдээ бэлтгэж бэлэн болгосон.

Хөдөөгийн  баясгалан багийн өдөрлөгт 2022 оны 06 сарын 16-ны өдөр нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэсэн. Үүнд:

Байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулж 21 ширхэг шинэ номын танилцуулга хийж үзэсгэлэн гаргасан.

Хөдөөгийн баясгалан багийн өдөрлөгт оролцож малчдын дунд С.Буяннэмэхийн нэрэмжит “Таван хором” шүлгийн уралдаан зохион байгуулж нийт 8 малчид оролцсоноос

  • Тэргүүн байр:4-р багийн малчин М.Мөнзаяа
  • Дэд байр: 6-р багийн малчин Ж.Мөнхтуяа
  • Гутгаар байр: 6-р багийн малчин Ц.Пүрэвсүрэн нар тус тус шалгарсан.
  1. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Нийт албан хаагчид Монгол бичгээр бичиж, унших дадлийг өдөр бүр 16 цагт хийж хэвшсэн.
  1. Одоогийн байдлаар ахисан шатны 2, дунд шатны 3, анхан шатны 5 суралцагчдад мэдлэгийн хүрээнд нь тохируулан хуулан бичлэг, дармал бичиг унших даалгаврыг өдөр бүр өгч шалган унших, бичих чадварыг нь ахиулан ажиллаж байна.
  2. “Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайланг 14 хоног тутам Соёл урлагийн газар болон Монгол хэлний бодлогын салбар зөвлөлд хүргэж байна.
  • 05.31-ны өдөр шинээр тарьсан модны ургалтад усалгаа арчилгааг хуваарийн дагуу хийж байна. Ургалт, усалгааны явц:
  • Соёл урлагийн газарт 14 хоног тутам ERP, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлыг бууруулах менежментийн хэрэгжилтийн тайланг хүргүүлсэн.
  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:

Уншлага үйлчилгээ:

Уншлагын танхимаар шинээр 6 уншигчид карт нээж, 126 уншигчид 106 ширхэг  ном олгож үйлчилсэн.

Зөөврөөр 2 уншигчдад 5 ном хэвлэл олгосон.

Гэрээр 6 уншигчид 9 номоор үйлчилсэн.

Цахим номын үйлчилгээ:

Байгууллагын цахим, пэйж хуудсанд уншигч иргэд, хүүхэд багачуудад зориулан цахим өгүүллэг, тууж, үлгэр сургамжит өгүүллэг зэрэг цахим номнуудыг тавьж Нийт 1041 уншигч хандалт хийсэн байна.

 Лавлагаа ном зүйн үйлчилгээ:

Цахимаар болон бичгээр  Нийт 20 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.

Ном хэвлэх сурталчлах ажил:

Шинэ номын үзэсгэлэнг 3 удаа  81  ширхэг номоор гаргаж,  Уншлагын танхим болон Говьсүмбэр Номын Сан цахим хуудас болон  Пэйж хуудсанд байршуулан сурталчилсан.  Нийт 150 уншигч хамрагдсан. Танхимаар 50, цахимаар 124.

Байгууллагын вэб сайтад байгууллагын үйл ажилллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 1,  Санхүүгийн тайлан 3, Шинэ номын үзэсгэлэн 3,  Нийт 9 мэдээллийг оруулж сурталчилсан.

  • Улсын Их Хурлын ивээл дор 31 дэх “Номын баяр”илүү их уншъя ажлын хүрээнд:
  • Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022 арга хэмжээ УИХ-н дарга Г.Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022 баярын үйл ажиллагааг 2022.05.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 2541 иргэд, уншигчид хамрагдсан.
  • Шинэ номын үзэсгэлэн
  • “Найзуудаа нааш ир” зохиолч уншигчдын уулзалт
  • Тал нутгийн найрагч Ж.Дансранжав-90 эрдэм шинжилгээний хурал
  • Ургаа уудалъя бийрээ нийлье үндэсний бичиг, угийн бичгийн үзэсгэлэн сурталчилгаа
  • Монгол бичгийн ховор номын үзэсгэлэн
  • Номын худалдаа
  • Урлагийн соёлын үзүүлбэр
  • Шинэ, хуучин номын худалдаа, солилцоо
  • Орон нутгийн зохиолчдын номын үзэсгэлэн
  • Сургуулийн номын сангуудын танилцуулга үзэсгэлэн
  • Үлгэрээс үлгэрлэе чанга уншлага
  • Үндэсний гар урлал тоглоомын худалдаа
  • Монгол тоглоом наадгай
  • Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнийг урамшуулах
  • “Соёлын үйлдвэрлэлийг дэмжсэн” төрөл бүрийн материалаар хийсэн ном баринтиг, номын хавчуурга, бусад зүйлсийн үзэсгэлэнд оролцмон иргэдийг урамшуулах
  • ЕБС-ийн ном санчдийг урамшуулах
  • Тэргүүний уншигч иргэнийг урамшуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанууд явагдсан.
  • “Зохиолч уншигчдын уулзалтанд Хүмүүн бичиг сонины эрхлэгч МУСГЗ Б.Элбэгзаяа, Монгол дуу дүрс сак ТББ-ын тэргүүн дипломатич судлаач Б.Баясгалан, МУГБ Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд, ШУА-ны хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор А.Алимаа нар оролцож хүүхэд багачуудтай номын талаар ярилцлага өрнүүлсэн.
  • Тал нутгийн найрагч Ж.Дансранжав-90 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.
  • Боржиг,ин өв музей хамтран 5-р сургуулийн Э.Олонцэцэг багштай “Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын болон иргэдийн бүтээлээр “БИЙРЭЭ НИЙЛЬЕ, УРГАА УУДАЛЪЯ” үндэсний бичиг, угийн бичгийн үзэсгэлэн гаргасан.
  • Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнээр:

Сүмбэр сумын 5-р сургуулийн 2в ангийн сурагч Б.Номинжин

Сүмбэр сумын 1-р сургуулийн 9в ангийн сурагч Н.Дуламбаяр

Сүмбэр сумын 1-р сургуулийн 10г ангийн сурагч Г.Ариунжаргал

Сүмбэр сумын 5-р сургуулийн 5б ангийн сурагч Ч.Батцоож

Сүмбэр сумын 2-р сургуулийн 12б ангийн сурагч Г.Отгонбилэг

Сүмбэр сумын 1-р сургуулийн 5б ангийн сурагч Б.Цогбадрах

Баянтал сумын 4-р сургуулийн 4а ангийн сурагч С.Түвшинтулга

Баянтал сумын 4-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Алтанзул

Шивээговь сумын 3-р сургуулийн 6а ангийн сурагч М.Энхзаяа

Шивээговь сумын 3-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Ариунбаатар нар тус тус    шалгарсан.

  • Тэргүүний уншигч иргэнээр:

Төрийн банкны ажилтан Б.Баясалмаа

Төмөр замын ажилтан О.Алтансувд

Чойр өртөөний ажилтан М.Эрдэнэтунгалаг

Төмөр замын ажилтан Б.Гэрэлбуян

Өндөр настан Дэнсмаа нар тус тус шалгарсан.

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн төрөл бүрийн материалаар хийсэн ном баринтиг, номын хавчуурга болон бусад зүйлсийн төрөлд:

Тэргүүн байр: Ц.Цэрэнчимэд /байгаль орчин аялал жуучлалын газрын нягтлан бодогч/

Дэд байр: Т.Нарантуяа /1-р сургуулийн багш/

Гутгаар байр: Амармэнд /2-р цэцэрлэгийн багш/ нар тус тус шалгарлаа.    “ҮЛГЭРЭЭС ҮЛГЭРЛЭЕ” чанга уншлага ЕБС-ийн сурагчдад идэвхтэй зохион байгуулсан номын санч Б.Янжинсүрэн, Т.Алтантуяа нарыг тус тус урамшууллаа.

             Ном уншлагын сарын аяны хүрээнд:

Ном уншлагын сарын аянг 2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ны хооронд ЕБС-ийн 1,2,3,4,5-р сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан.  Аянд нийт 1466 уншигч хамрагдаж 4013 ном олгож үйлчилсэн. Аяны хүрээнд: бага насны ангилалд:

        Тэргүүн байранд: 5-р сургуулийн 4б ангийн сурагч Г.Дөлгөөнмөрөн, 5-р сургуулийн 2в ангийн сурагч Э.Эрдэнэбаяр

         Дэд байранд: 1-р сургуулийн 4а ангийн сурагч Д.Одгэрэл, 1-р сургуулийн 4в ангийн сурагч Г.Хос-Ихэр

Гутгаар байранд: 5-р сургуулийн 3а ангийн сурагч Ж.Нандинцэцэг, О.Эрдэнэтунгалаг

Тусгай байр: 5-р сургуулийн 5в ангийн сурагч Ж.Энхжин нар тус тус шалгарсан.

Дунд насны ангилалд:

Тэргүүн байр: Д.Нандин-Эрдэнэ

Дэд байр: М.Нинжин нар тус тус шалгарсан.

Дотоод ажил:

  1. 1. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хууль эрх зүйн хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хууль, Авлигын тухай хуулиар сургалт авсан. Бүх албан хаагчид хамрагдсан.