2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

46

Удирдлага зохион байгуулалт:

            Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 4, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, нийт 8 тушаалыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 6, бусад байгууллагаас ирсэн 3, ирсэн хариутай бичиг 5, бичигт албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

  1. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Номын сангийн электрон каталогт тогтмол редакц хийж 150 ширхэг цаасан каталогийг хэвлэж байршуулсан.
  • Шинээр ирсэн 21 ширхэг номыг орлого бичиж нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэн дансалж ойрын фондод хүлээлгэж өгсөн.
  • Шинээр ирсэн 20 ширхэг номыг шинжлэх ухааны ангиллаар ангилж ойрын фондод хүлээлгэж өгсөн.
  • 150 ширхэг номоор шинэ номын мэдээ бэлтгэж бэлэн болгосон.
  • 300 ширхэг номыг электрон каталогид оруулж, цаасан каталгогийг баяжуулан соронзон ялтас байршуулж хадгалалт хамгаалалтыг сайжруулсан.
  • Фондын урагдаж гэмтсэн 5 ширхэг номыг үдэж хавтаслан өнгө үзэмжийг нь сайжруулан засварласан.
  • 06.28-ны өдөр шинээр тарьсан модны ургалтад усалгаа арчилгааг хуваарийн дагуу хийж байна.
  • Соёл урлагийн газарт 14 хоног тутам ERP, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлыг бууруулах менежментийн хэрэгжилтийн тайланг хүргүүлсэн.

Уншлага үйлчилгээ:

Уншлагын танхимаар 4 уншигчид 12 ширхэг  ном олгож үйлчилсэн.

Гэрээр 6 уншигчид 10 номоор үйлчилсэн.

Зөөврөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 425-р ангийн 6 албан хаагчдад 10 ширхэг ном хэвлэл олгосон.

Цахим номын үйлчилгээ:

Байгууллагын цахим, пэйж хуудсанд уншигч иргэд, хүүхэд багачуудад зориулан цахим өгүүллэг, тууж, үлгэр сургамжит өгүүллэг зэрэг цахим номнуудыг тавьж Нийт 353 уншигч хандалт хийсэн байна.

 Лавлагаа ном зүйн үйлчилгээ:

Цахимаар болон бичгээр  Нийт 15 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.

Ном хэвлэх сурталчлах ажил:

Шинэ номын үзэсгэлэнг 1 удаа  30  ширхэг номоор гаргаж,  Уншлагын танхим болон Говьсүмбэр Номын Сан цахим хуудас болон  Пэйж хуудсанд байршуулан сурталчилсан.  Нийт 50 уншигч хамрагдсан. Танхимаар 30, цахимаар 119.

Байгууллагын вэб сайтад байгууллагын үйл ажилллагаатай холбоотой “А” тушаал 4, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4,  Санхүүгийн тайлан 3, Шинэ номын үзэсгэлэн 1,  Нийт 12 мэдээллийг оруулж сурталчилсан.