Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 13, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 3, бичигт албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Ш.Батсүх “Миний мэдэх шагайн харваа”, Тө Бямбасүрэн “Өнө удаан”, Мэргэн хүү Өгөдэй цуврал ном тус тус бүртгэж авсан.
- Шинээр ирсэн 205 номонд соронзон ялтас байршуулж хадгалалт хамгаалалтыг сайжруулсан.
- 08.04,16-ны өдрүүдэд шинээр тарьсан модны ургалтад усалгаа арчилгааг хуваарийн дагуу хийж байна.
- Соёл урлагийн газарт 14 хоног тутам ERP, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлыг бууруулах менежментийн хэрэгжилтийн тайланг хүргүүлсэн.
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 9 уншигчид карт нээж, 57 уншигчид 108 ширхэг ном олгож үйлчилсэн.
Гэрээр 16 уншигчид 29 номоор үйлчилсэн.
Ном хэвлэх сурталчлах ажил:
Шинэ номын үзэсгэлэнг 1 удаа 23 ширхэг номоор гаргаж, Уншлагын танхим болон Говьсүмбэр Номын Сан цахим хуудас болон Пэйж хуудсанд байршуулан сурталчилсан. Нийт 30 уншигч хамрагдсан. Танхимаар 30, цахимаар 78
Байгууллагын вэб сайтад байгууллагын хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, Санхүүгийн тайлан 3, Шинэ номын үзэсгэлэн 1, Нийт 8 мэдээллийг оруулж сурталчилсан.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд:
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж тайланг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 126 тоот албан бичгээр хүргүүлсэн.
- Сумд хувиар гарган байгууллагууд хуваарийн дагуу шарилж, зэрлэгийг цэвэрлэх ажлын хүрээнд:
2022.08.16-ны өдөр албан хаагчид байгууллагын гаднах талбайн зэрлэг өвсийг зулгааж ажиллаа. Тайланг Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газарт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 125 тоот албан бичгээр хүргүүлсэн.