2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

48

Удирдлага зохион байгуулалт:

      Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Энэ хугацаанд хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 3, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 21, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 6, бичигт албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

  1. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Татгалзалын бүртгэл”-д Ш.Батсүхийн ” Миний мэдэх шагайн харваа”, Тө.Бямбасүрэнгийн ” Өнө удаан”, ” Мэргэн хүү Өгөдэй”, М.Батзоригийн ” Би ч цэг, чи ч цэг”,Ч.Батзаяагийн ” Ирвэс” , “Уулын эзний учиртай нууцлаг амьдрал”, ” Б.Сарантуяагийн ” Сондгой цагаан сувд”, Кристан Ханнагийн ” Алтан гургалдай” номуудыг тус тус бүртгэлээ.
  • Шинээр ирсэн 297 номонд соронзон ялтас байршуулж хадгалалт хамгаалалтыг сайжруулсан.

“Номын баяр”-ын арга хэмжээг Аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн Номын Сан хамтран 2022-09-р сарын 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нийт 2100 уншигч хамрагдсан.

Тус арга хэмжээний хүрээнд:

  1. Нээлийн арга хэмжээ
  2. Шагнал гардуулах үйл ажиллагаа /“Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтэн, “Шилдэг уншигч иргэн” “Шилдэг ном”, “Шилдэг уншигч анги хамт олон”, “Тэргүүний уншигч байгууллага”/
  3. “Үлгэрээс үлгэрлэе” чанга уншлага зохион байгуулах
  4. “Номын флашмоб”
  5. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн
  6. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн төрөл бүрийн материалаар хийсэн номын үзэсгэлэн
  7. “Монгол соёл-Монгол хүн”-илтгэлийн уралдаан
  8. “Уран уншлага”
  9. Соёл урлагын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах
  10. Ном бэлэглэх хандивлах үйл ажиллагаа

Соёлын өөрсдийн үйл ажилагаагаа сурталчлах зэрэг ажлуудын зохион байгууллаа. Арга хэмжээг  Аймгийн засаг дарга Г.Батзам Соёл урлагийн газрын дарга Б. Энхтөр нар нээж эхлүүлж Урлагийн тоглолт мэндчилгээ:1-р сургуулийн сурагчид Мааягийн ая  Сүрэнжавын шүлэг  “Миний ном” дуу, Боржигин чуулгын хөх толботон хамтлаг “Дээдсийн сургаал”  Боржигин чуулгын бүжигчид “Наран ургах” бүжгийг хийж уншигч иргэдэд урлагийн тоглолтыг өргөн барьлаа.

Номын флашмоб: ЕБС-ийн 1,2,3,4,5-р сургуулийн сурагчид

  • р сургууль сурагчид Чингисийн 9өрлөгтэй өнчин хүүгийн шастир, Монгол ардын үлгэр 12 жил
  • р сургууль сурагчид
  • р сургууль сурагчид Долоон ишигтэй ямаа, Дунд анги Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир
  • р сургууль  сурагчид Нойрсож буй гүнж, Гүнж болон шидтэн
  • р сургуулийн сурагчид Б.Ринчен Шүхэрч Бунияа Алунгоо эхийн домог зэрэг зохиолын дүрд хувирч “Номын флашмоб хийж уншигчиддаа хүргэсэн.

“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” НАЦАГДОРЖ ТЭМДЭГТНЭЭР:

Сүмбэр сумын  5-р сургуулийн 4в ангийн сурагч Б.Эрхэмбаяр

Сүмбэр сумын  2-р сургуулийн 11б ангийн сурагч Т.Номин-эрдэнэ

Сүмбэр сумын  1-р сургуулийн 4в ангийн сурагч Г.Хос-Ихэр

Сүмбэр сумын  1-р сургуулийн 4б ангийн сурагч  Б.Ууганзаяа

Сүмбэр сумын  5-р сургуулийн 2б ангийн сурагч Б.Гоосаран

Шилдэг уншигч иргэнээр  Д.Төгсмөнх

Тэргүүний шилдэг уншигч сурагчаар Баянтал сумын 4-р сургуулийн 5а ангийн сурагч Э.Баяржавхлан

Шилдэг анги хамт олноор 4-р сургуулийн Н.Оюунцэцэг багштай 5а анги

Шилдэг номоор Р.Батжаргалын Цагаан хөмсөгт ном шалгарсан байна.

Тэргүүний уншигч байгууллагаар: Тэргүүн байр: Боржигин өв музей, Дэд байр: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гутгаар байр: Хаан банк

“Монгол соёл-Монгол хүн” илтгэлийн уралдаан:

Тэргүүн байр: 5-р сургуулийн 4в ангийн сурагч Б. Эрхэмбаяр

Дэд байр: 5-р сургуулийн 4в ангийн сурагч А.Энэрэл

Гутгаар байр: 5-р сургуулийн 4в ангийн сурагч Б.Маралмичид нар шалгарч байр эзэллээ.

 

 

я“Үлгэрээс үлгэрлэе” чанга уншлага: Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн Н.Соёлмаа, Б.Цэндсүрэн багштай бэлтгэл ангийн 30 хүүхэд хамрагдаж Монгол ардын үлгэр ” Өвгөн бар ” үлгэрийг уншлаа.

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжсэн төрөл бүрийн материалаар хийсэн ном:

  • 1-р цэцэрлэгийн Туяагэрэл эрхлэгчтэй хамт олон эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан төрөл бүрийн материалаар хийсэн том, жижиг номуудын үзэсгэлэнг гаргав.Чихрэн ном, хаягдал тоглоом ашиглан хийсэн номууд олны анхаарал сонирхлыг ихэд татаж байв.Мөн эсгий материалаар хийсэн номын үзэсгэлэн гаргалаа.

   ” УРАН УНШЛАГА- БИДНИЙ БҮТЭЭЛ” Уран уншлагын уралдаанд нийт 6 насанд хүрэгчид хамрагдсанаас Тэргүүн , дэд байрыг Аймгийн Татварын хэлтсийн ажилтан Дашжаргал, Сүмбэр сумын ахмад Т.Лхамжав нар “Боржигидай сэцэн” салбарын гишүүн асан яруу найрагч Л.Пунцагсүрэнгийн ” Боржигин” шүлгээр, гутгаар байрыг аймгийн Шуудан холбооны ажилтан Ж.Мөнхтуяа мөн салбарын яруу найрагч бүсгүй Ж.Тунгалагийн “Нутгийн намар-миний намар” шүлгээр тус тус шалгарлаа.

Нийтийн Номын Сан, ЕБС-ийн номын сан, Соёлын төвүүд шинэ  болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргасан. Шуудан үйлчилгээний газар иргэдэд номын худалдаа явуулж үйлчиллээ.

“Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг Соёл урлагийн газар, Соёлын яамтай хамтран Соёлын яамны  үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан.

  1. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг ,  Соёл урлагийн газарт 14 хоног тутам ERP, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлыг бууруулах менежментийн хэрэгжилтийн тайланг хүргүүлж байна.
  • 31 төрийн байгууллагад “Номын баяр”-ын арга хэмжээний удирдамжийг ERP-р явуулсан.
  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:

Уншлага үйлчилгээ:

Уншлагын танхимаар шинээр 165 уншигчид карт нээсэн.

Уншлага үйлчилгээнд нийт 656 уншигчид 737  ном олгож үйлчилсэн.

Танхимаар 476 уншигчдад 567 ширхэг  ном олгож үйлчилсэн. Үүнээс:

Гэрээр 64 уншигчид 136 номоор үйлчилсэн.

Зөөврөөр 1 уншигчид 4 ном

Цахимаар 115 уншигчид хандалттай. 30 ном байршуулсан.

Лавлагаа ном зүйн үйлчилгээ:

Уншлагын танхимаар 55 уншигч, цахимаар 6 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.

   Ном хэвлэх сурталчлах ажил:

Шинэ номын үзэсгэлэнг 2 удаа  62  ширхэг номоор гаргаж,  Уншлагын танхим, “Соёлын орон зай” үйл ажиллагаа, Говьсүмбэр Номын Сан цахим хуудас болон  Пэйж хуудсанд байршуулан сурталчилсан.  Нийт  уншигч хамрагдсан. Танхимаар 30, цахимаар 78

Байгууллагын вэб сайтад байгууллагын хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 3,  Санхүүгийн тайлан 3, Шинэ номын үзэсгэлэн 1,  Нийт 7 мэдээллийг оруулж сурталчилсан.

Шинэ номын мэдээ:

150 ширхэг номын мэдээг каталогижуулан бэлэн болгосон.

Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.

  1. Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд:
  • “Нэг өрх нэг ажлын байр” арга хэмжээний төлөвлөгөөт ажлын хүрээнд ямар ажил зохион байгуулсан, ямар үр дүн гарсан талаар тайланг 2022 оны 06.10-ны өдрийн 102 тоотоор хүргүүлсэн.
  • Сумдаас гаргасан хуваарийн дагуу хуваарьт талбайн хогоо цэвэрлэх, цэвэрлэгээг үр дүнтэй хийж 2022 оны 09.12-ны өдөр хуваарьт талбайн хог хаягдал болон зэрлэг шарилжийг цэвэрлэж 09-р сарын 15-ны өдөр 150 тоотоор хэрэгжилтийг хүргүүлсэн.

Сүмбэр сумын Засаг даргын баталсан хуваарийн дагуу шарилж, зэрлэгийг цэвэрлэх ажлын хүрээнд:

2022.09.12-ны өдөр албан хаагчид дагуу байгууллагын хуваарьт газрын болон ойр орчмын 50метр хүртэлх газар, нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.