“НОМЫН БАЯР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

63
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд Соёл урлагийн газар, Нийтийн Номын сангаас аймгийн хэмжээнд “НОМЫН БАЯР” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, 2100 гаруй иргэн оролцлоо.
“Номын баяр” арга хэмжээний хүрээнд “Үлгэрээс үлгэрлэе”, “Номын флашмоб”, Номын үзэсгэлэн худалдаа, “Монгол соёл-Монгол хүн” илтгэлийн уралдаан, “Уран уншлагын уралдаан”-ыг тус тус зохион байгуулсан байна.
Мөн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан иргэдэд үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хүргэсэн бөгөөд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 60 номыг хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэсэн.