2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 1, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 12, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 5, ирсэн бичиг 7-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Татгалзалын бүртгэл”-д 22 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд : Г.Сонинбаяр “Дурсахуй хайрлахуй”, “Орч Сугаррагчаа” Эрчүүдийн үнэн түүх”, Лхагвадулам “Борооны зүрх”, Монгол домчийн судар, П.Алтантуул “Тойрогт мөчлөг”, Ө.Ганзориг “ Санхүүгийн философи”
- Фондын сан хөмрөгийг төсвийн хөрөнгөөр 50 ширхэг дэлхийн сонгодог зохиолын номоор баяжуулсан.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг, Соёл урлагийн газарт 14 хоног тутам ERP, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хог хаягдлыг бууруулах менежментийн хэрэгжилтийн тайланг хүргүүлж байна.
- 10.17-ны өдөр тарьсан модны ургалтад усалгаа арчилгааг хуваарийн дагуу хийж, ойр орчмын хог хаягдалыг цэвэрлэлээ Ургалт, усалгааны явц:
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 64 уншигчид карт нээсэн.
Уншлага үйлчилгээнд нийт 949 уншигчид 1584 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 876 уншигчдад 1483 ширхэг ном
Гэрээр 48 уншигчид 68 ном
Зөөврөөр 25 уншигчид 33 ном
Цахимаар 3190 уншигчид хандалттай 67 ном байршуулсан
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 92 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Ном хэвлэх сурталчлах ажил:
Шинэ номын үзэсгэлэнг 1 удаа 28 ширхэг номоор гаргасан.
Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 4 удаа гаргасан. Үүнд: “Элсэлтийн ерөнхий шалгалт” 24 ном, “Цагаан таягтны өдөр” 26 ном, “Багш нарын баярын баяр” 23 ном, “ Орос номын үзэсгэлэнг” 36 ширхэг номоор тус тус гаргаж нийт 179 уншигч, иргэд хамрагдсан.
Байгууллагын вэб сайтад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, Шинэ номын үзэсгэлэн 1, Цагийн хуваарь 1, Дүрэм журам 2 нийт 10 мэдээллийг оруулж сурталчилсан.
Шинэ номын мэдээ:
Шинээр ирсэн 110 ширхэг номоор номын мэдээг бэлтгэсэн.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл нийт 7 үүрэг өгөгдсөн. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 155, 159, 166, 168 албан тоотоор хүргүүлсэн.
- Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Мод таръя-Байгалаа бүтээе” намрын аяны хүрээнд алба хаагчид 50 ширхэг хайлаас модыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тарьж суулгасан.
- 2022 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага үйлчилгээний танхим 2 ээлжээр ажиллаж байна.