2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 2, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 16, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 3, ирсэн бичиг 2-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Татгалзалын бүртгэл”-д 8 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд : Дамчаа “Цөвүүн жаран”, Номинчимэд “Байтаг богдын нүргээн”, Ч.Болор-Эрдэнэ “Үлгэр дуустал хайрлана”, Хөрвүүлэгч Ж.Нүрзэдийн “Хөх Монголыг Төрөөр бадраах хутагтай нэурт засгийн алтан дээд үнэний аялгуу 1-4 боть” мөчлөг” гэх мэт.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр болон картын хугацааг сунгалсан 64 уншигчид.
Уншлага үйлчилгээнд нийт 657 уншигчид 1242 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 568 уншигчдад 1059 ширхэг ном
Гэрээр 53 уншигчид 97 ном
Зөөврөөр 36 уншигчид 86 ном
5-р цэцэрлэг, Онцгой байдлын газар, Эмнэлэг, эрүүл мэндийн газрын ажилтан, өвчтөнүүдэд зөөврийн номын үйлчилгээг хүргэж шинэ номын танилцуулга хийж, карт нээж, ном олгож үйлчиллээ.
Цахимаар 1298 уншигчид хандалттай 25 ном байршуулсан:
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 48 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Ном хэвлэх сурталчлах ажил:
Шинэ номын үзэсгэлэнг 4 удаа 121 ширхэг номоор гаргасан.
Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 2 удаа гаргасан. Үүнд: Орон нутгийн зохиолчдын номын үзэсгэлэнг 56 ширхэг номоор 45 уншигч, Ховор ном судрын үзэсгэлэнг 161 ширхэг номоор гаргаж 71 уншигчид хамрагдсан.
2 удаагийн үзэсгэлэнг нийт 217 номоор 116 уншигч, иргэд хамрагдсан.
2022.11.15 өдөр Сүмбэр сумын 4 багийн өдөрлөгт оролцож шинэ номоо танилцуулж, 4 уншигчдад карт нээсэн. Нийт 60 ширхэг номоор шинэ номын үзэсгэлэн гаргаж 42 иргэнд мэдээлэл хүргэн ажилласан.
Байгууллагын вэб сайтад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 2, Шинэ номын үзэсгэлэн 2, бусад мэдээ мэдээлэл 3 нийт 9 мэдээллийг оруулж сурталчилсан.
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын хүрээнд:
Говьсүмбэр аймгийн “ШИЛДЭГ НОМ” “Цагаан хөмсөгт” номын зохиогч МУСГЗ РАГЧААГИЙН БАТЖАРГАЛ зохиолчийг урьж “ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулсан. Уулзалтанд Соёл урлагийн газрын дарга Б.Энхтөр болон “Боржигидай сэцэн” утга зохиолын салбарын гишүүд оролцож уншигч хүүхдүүдийн тавьсан асуултад хариулж номын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Монгол хэл, Уран зохиолын багш Л.Лоохууз багш шавь нарын хамт хүрэлцэн ирж зохиогчийн сонирхолтой номын талаар сонсож асуулт тавин оролцлоо. Нийт 55 сурагч хүүхдүүд хамрагдсан.
“МОНГОЛ БИЧГИЙН НОМ” “ХОВОР НОМ СУДАР”-ын үзэсгэлэнг 2022 оны 11-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Үзэсгэлэнг 1917-1940 оны төвд хятад барын судар, Монгол бичгийн 1914-2022 оны номнуудаар гаргаж 71 уншигч иргэд хамрагдсан.
“НОМЫН САЙН НӨХӨР”сарын аянг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн уншигч хүүхдүүдийн дунд 2022 оны 10-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний өдөр хүртэл 3 төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Аяны хүрээнд нийт 180 иргэд, хүүхдүүд хамрагдсан.
Хамгийн олон ном уншсан хүүхэд:
Тэргүүн байр: 2-р сургуулийн 8а ангийн сурагч Ц.Дөлгөөн
Дэд байр: 1-р сургуулийн 4в ангийн сурагч М.Батчингис
Гутгаар байр: 1-р сургуулийн 6в ангийн сурагч С.Уранчимэг
Илтгэлийн уралдаанд: Ахлах ангийн сурагчдаас ТЭРГҮҮН БАЙР”
Б.Дуламханд Дэд байр: Э.Наранханд Гутгаар байр: Б.Пүрэвдаш
Насанд хүрэгчдийн ангилалд: Тэргүүн байр: Цэндмаа Дэд байр: П.Баярсайхан тус тус байр эзэлсэн.