“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН ТӨСӨЛ”-ийн хүрээнд Австралийн ЭСЯ, Монголын үндэсний Номын Сан, Монголын номын сангийн холбоотой хамтран Нийтийн Номын Сан, Сумдын соёлын төв, Ерөнхий боловсролын 1,2,3,4,5 дугаар сургуулийн номын санч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2022 оны 11-р сарын 23 нд зохион байгууллаа.
Сургалтыг Аймгийн Засаг Даргын орлогч Б.Анхбаяр нээж Монгол нутгийн зураг, түүхэн газрын зургийн цомог / Халхын сэцэн хан аймаг, Халхын түшээт хан аймаг, Халхын Сайн ноён хан аймаг /1,2,3 боть номыг Нийтийн Номын Санд хандивлалаа.
Австралийн ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх , Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Анаагаах ухааны төв номын сангийн захирал З.Баярцэнгэл орчин үеийн Нийтийн Номын Сангийн шилдэг туршлага, хэрэглэгчтэй төвтэй үйлчилгээ технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжийн талаар сургалт хэлэлцүүлгийг явуулж хүүхдийн номын фондыг 91 ширхэг 1.930.000 төгрөгний номоор баяжуулсан.