2023 оны соёлын боловсролын шинэ ажлаа эхлүүлэн “Боржигидай сэцэн” салбар, ННСантай хамтран “НОМ-ОЮУНЫ ТҮЛХҮҮР”- уншсан номын хэлэлцүүлгийг бямба гараг бүр зохион байгуулж байна. Энэхүү соёл гэгээрлийн ажлын зорилго нь долоо хоног бүр уншсан номынхоо тухай ярилцах, номын тухай мэдлэг солилцох, онцлох яруу найраг, зохиолын тухай ярилцах, суралцахад оршиж байгаа юм. Өнөөдрийн уншсан номын хэлэлцүүлэгт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Б.Аасүрэнгийн хичээллүүлдэг “Өсвөрийн номын санч клуб”-ийн сурагчид оролцож, “Боржигидай сэцэн” салбарын гишүүдэд бичсэн шүлгээ уншиж ярилцлаа.