2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

34

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

2023.01.20
Удирдлага зохион байгуулалт:
            Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 3, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 4, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 6, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 8, ирсэн бичиг 5-г  албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

  1. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Татгалзалын бүртгэл”-д 2 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд : Лана Дель Рей “ Өвсөнд мэхийх нил цэцэг”, “Гоо үзэсгэлэн бол шарх” нэртэй 2 ширхэг ном бүртгэсэн.
  1. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт  ERP-р хүргүүлж байна.
  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:

Уншлага үйлчилгээ:

Уншлагын танхимаар  шинээр 1, картын хугацааг сунгалсан 20 уншигчид.

Уншлага үйлчилгээнд нийт 72 уншигчид 97 ном олгож үйлчилсэн.

Танхимаар 57 уншигчдад 74 ширхэг  ном

Гэрээр 15 уншигчид 23 ном

Лавлагаа ном зүйн үйлчилгээ:

Уншлагын танхим болон цахимаар 15 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.   Ном хэвлэх сурталчлах ажил:

Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 1 удаа гаргасан. Үүнд: Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан үзэсгэлэнг 12 ширхэг номоор 8 уншигч хамрагдсан.

Шинээр ирсэн 435 ширхэг номыг программд агуулга зурагтай нь шивж оруулан электрон каталогт байршуулсан. Шинэ номын мэдээг 105 ширхэг номоор бэлтгэж гаргасан.

Номын сангийн электрон каталогт тогтмол редакц хийж цаасан каталогийг баяжуулсан.

Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.

  1. Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 2023 оны 01 дүгээ сарын 02-нөөс 01 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл нийт 6 үүрэг өгөгдсөн. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 05 албан тоотоор хүргүүлсэн.