2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
2023.02.20
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд үйл ажиллагаатай холбоотой “А” тушаал 2, хүний нөөцийн холбогдолтой “Б” тушаал 1 холбогдох хууль эрх зүйн хүрээнд хяналтын дагалдах хуудсыг хавсарган гаргаж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 12, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 4, ирсэн бичиг 4-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан. Номын сангийн үйлчилгээний стандартыг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болгосон.
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Татгалзалын бүртгэл”-д 8 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд Ц.Буянзаяа “Улаагчин ингэж хэлсэн”, Л.Мягмарсүрэн “Зүрхэн тольтын шүүдэр”, Ч.Буковский “Төмөр сар” 8 ширхэг ном бүртгэсэн.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 69, картын хугацааг сунгалсан 134 уншигчид.
Уншлага үйлчилгээнд нийт 523 уншигчид 593 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 485 уншигчдад 532 ширхэг ном
Гэрээр 18 уншигчид 25 ном
Зөөврөөр 8 уншигчдад 13 ном
Тусгай бүлэгт 12 уншигчдад 23 ном
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 50 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Ном хэвлэх сурталчлах ажил:
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөрт зориулсон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 19 ширхэг номоор гаргаж 22 иргэд уншигчид хамрагдсан.
Шинээр ирсэн 435 ширхэг номыг программд агуулга зурагтай нь шивж оруулан электрон каталогт байршуулсан. Шинэ номын мэдээг 105 ширхэг номоор бэлтгэж гаргасан.
Номын сангийн электрон каталогт тогтмол редакц хийж цаасан каталогийг баяжуулсан.
Шинэ номын мэдээг 120 ширхэг номоор бэлтгэн гаргаж, нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэсэн 380 ширхэг номны бар код, зохиогчийн гурван тэмдэгт ББК ангиллыг бичсэн.
Соёл Урлагийн газраас зохион байгуулсан “Боржигин өв соёл, бидний бахархал” цахмм контентийн уралдаанд оролцож “Боржигин боов”-ны тухай контентийг хийж бүтээлийн хүргүүлсэн.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 8 үүрэг өгөгдсөн. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 12, 14 албан тоотоор хүргүүлсэн.