“НАЙРГИЙН ЗӨН” яруу найргийн өдөрлөг

62

ЮНЕСКО-гоос батламжит “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “НАЙРГИЙН ЗӨН” яруу найргийн өдөрлөгийг Соёл урлагийн газар, “Боржигидай сэцэн” салбартай хамтран зохион байгууллаа. Нээлтийг боржигин дуу, хуураар аялгуу мялаасан “Боржигин” чуулгын уртын дуучин МУСТА ОЮУНСАЙХАН, морин хуурч ШИЖИР-ЭРДЭНЭ нээж, “Боржигидай сэцэн” салбарын гишүүд, Говьсүмбэр аймгийн Монгол хэл-уран зохиолын багш нар болон “Өсвөрийн сэтгүүлч номын санч клуб”-ийн хүүхдүүдэд, шинэ шүлгийнхээ дээжийг уншиж толилууллаа. “НАЙРГИЙН ЗӨН” -яруу найргийн өдөрлөгийн үеэр аймгийн Нийтийн Номын сангаас -“Ардын болон Төрийн соёрхолт яруу найрагчдын номын үзэсгэлэн”,- “Боржигидай сэцэн” салбарын номын үзэсгэлэн”, “МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхтөрийн зохиол бүтээлийн үзэсгэлэн” гаргалаа.