АМТАТ ЗАЙРМАГТАЙ-“НОМ-ОЮУНЫ ТҮЛХҮҮР”

80

Говьсүмбэр аймгийн Нийтийн Номын сан, “Боржигидай сэцэн” салбар хамтран зохиодог бямба гараг бүрийн “Ном-Оюуны түлхүүр” уншсан номын уулзалт нь өнөөдөр “амтат зайрмаг”-тай, алаг сэдэв олонтой байлаа. СГЗ Р.Батжаргал өнгөрсөн хоногуудад “Арлааны Эрдэнэ-Очир” хоёр боть ном, “Цагаан хүж” номуудыг уншсан, мөн орон нутгийн боржигин хошууны түүхийн тухай, хошуу ноён Н.Гомбосүрэн Богд хаанд өргөсөн хаш чулуугаар хийсэн тамганы бичиг соёлын нууц болон, уг хаш чулуу олдсон Сүмбэр овоо нь хуучнаар “Луугийн ясан уул” нэртэй байсан тухай болон орчуулга, хөрвүүлэг хийхэд монгол сэтгэлгээг хэрхэн анзаарах тухай Төрийн гурван удаагийн соёрхолт Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан “Алтан загасны үлгэр”-ийг орос, монголоор уншин жишээлж ярьсан бол, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхтөр “Сэцэн хааны аман билиг” уншсан номынхоо тухай, мөн монгол найргийн гүн утга яруу илэрхийллийг Р.Батжаргал багшийнхаа шүлгүүдээс болон Орхон аймгийн яруу найрагч                    Д.Цэнд-Аюушийн “Тосонцэнгэлийн минь зун” шүлгийг болон эх орон газар шороогоо хайрлахын тухай нэгэн шүлгийг нь жишээлэн ярьсан. Дугуйлангийн багш МЗЭ-ийн гишүүн Б.Аасүрэн номын унших гэдэг гэрээс гарахтай адил үргэлж шинийг нээж байдаг юм гээд өнгөрсөн долоо хоногт СГЗ Д.Энхболдын “Паанан” туужийг дахин уншсанаа, Боловсролын Их сургуулийн эрдэмтэн багш Чүлтэмсүрэнгийн Ардын уран зохиолч Б.Догмидын тухай бичсэн “Залуу нас зуны шөнө шиг богинохон” номын тухай ярьлаа.