2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

80

2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Удирдлага зохион байгуулалт:

            Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу байгууллагаас явсан 13, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 5, ирсэн бичиг 9-г  албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан. Номын сангийн үйлчилгээний стандартыг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болгосон.

  • Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • Татгалзалын бүртгэл”-д 17 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд Зохиолч Болорэрдэнэ “ Үлгэр дуустал хайрлана”, Б.Дамжаа “ Цөвүүн жаран ”, Союзан Кейн“ Дуугай”, Монгол домчийн судар зэрэг 4  ширхэг ном бүртгэсэн.
  • Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
  • “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт  ERP-р хүргүүлж байна.
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:

Уншлага үйлчилгээ:

Уншлагын танхимаар  шинээр 4, картын хугацааг сунгалсан 39 уншигчид.

Уншлага үйлчилгээнд нийт 523 уншигчид 593 ном олгож үйлчилсэн.

Танхимаар 198  уншигчдад 218 ширхэг  ном

Гэрээр 12 уншигчид 15 ном

Зөөврөөр 19 уншигчдад 14 ном

Арга зүйн үйлчилгээ:

2023 оны 03-р сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь сумын соёлын төвийн номын сан, 3-р сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Номын сангийн нэгдсэн сүлжээнд холбогдох ажлын хүрээнд Баянтал сумын Соёлын төвийн номын сангийн үйл ажиллагаанд LIB4 цогц программ хангамжийг нэтрүүлэх программын  зардлыг Соёлын төвийн эрхлэгч Х.Энхжаргал  хариуцахаар  тохиролцон  шийдвэрлэсэн.

Мөн программ сууриллуулах компьютерийг Баянтал сумын орлогч дарга Э.Эрхэмбаатарт хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр албан тоот хүргүүлсэн.

Лавлагаа ном зүйн үйлчилгээ:

Уншлагын танхим болон цахимаар 26 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.  

Ном хэвлэх сурталчлах ажил:

Эх орончдын өдөрт зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 23 ширхэг номоор гаргаж 15 иргэд уншигчид хамрагдсан.

Монгол улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрт соён гэгээрлийн уран зохиолын олон талт үйл ажиллагааг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “ЗОХИОЛЧ УНШИГЧИД”-ын уулзалт “НАЙРГИЙН ЗӨН” Яруу найргийн уншлагыг 2023 оны 03 дугаар сарын 21 –ны 1100 цагт  зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна .

Үйл ажиллагааны үеэр МЗЭ-ийн шагналт, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Энхтөрийн “ЦАГААН ХҮЖ” шинэ номын нээлтийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг төлөвлөн зохион байгуулсан.

“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “ЗОХИОЛЧ УНШИГЧИД”-ын уулзалт “НАЙРГИЙН ЗӨН” Яруу найргийн уншлага, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Энхтөрийн “ЦАГААН ХҮЖ” шинэ номын нээлтийн шторк,  мэдээллийг  байгууллагын цахим  хаягаар түгээсэн.

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтыг  үндэслэн Хандив бэлэгээр ирсэн номын үнэлгээг хийж 8 нэр төрлийн 10 ширхэг 117.606 төргийн хандивын номоор сан хөмрөгийг бүрдүүлсэн.

Бэлэг хандиваар ирсэн 10 ширхэг номыг программд агуулга зурагтай нь шивж оруулан,  электрон каталогт байршуулсан. Шинэ номын мэдээг 129 ширхэг номоор бэлтгэж гаргасан.

Номын сангийн электрон каталогт тогтмол редакц хийж цаасан каталогийг баяжуулсан.

Нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэсэн 210 ширхэг номны бар код, зохиогчийн гурван тэмдэгт ББК ангиллыг бичсэн.

#MindUpdpdate # 21aimag#JCLih кhuree# Govisumber хаш таг ашиглан өөрийн цахим хуудасанд эерэг пост  оруулснаар аймагтаа хамгийн сүүлийн үеийн 2000 ширхэг   ном хандивлахад  дэмжлэг үзүүлэх тул идэвхтэй  оролцох уриалга гарган ЕБ-ийн 1,2,3,4,5-р сургуулиудын захирал, менежерүүдэд танилцуулан хамтран ажилласан.   Нийт  1368  эерэг пост оруулсан.  Үүнээс

  • Баянтал сумын 4-р сургуулийн 25 багш, 48 сурагч,  Соёлын төвийн 5 албан хаагч
  • Шивээговь сумын 3-р сургуулийн дунд ахлах ангийн 198 сурагч 32 багш ажилчид
  • Сүмбэр сумын 1-р сургуулийн дунд, ахлах ангийн 400 сурагч
  • Сүмбэр сумын 2-р сургуулийн дунд, ахлах ангийн 152 сурагч
  • 5-р сургуулийн дунд ахлах ангийн 455 сурагч, 43 багш
  • Нийтийн Номын Сангийн 10 албан хаагч

Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.

  • Аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 2023 оны 02 дүгээр сарын 16-наас 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 7 үүрэг өгөгдсөн. Үүрэг даалгаварыг  Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 18, 25 албан тоотоор хүргүүлсэн.

Сургалт:

  • 02-р сарын 16-ны өдөр Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ын хэрэгжилтийн хүрээнд: Архив, албан хэрэг хөтлөлт “Монгол бичиг, цахим бичвэр”
  • 02-р сарын 28-ны өдөр Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтанг чадавхжуулах
  • 03-р сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн соёл
  • 03-р сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ойн анги “Хог хаягдал гэж юу вэ?”, “Хог ангилах”, “Хогны дахивар”, “Мод хэрхэн тарих”, Усны зөв зохистой хэрэглээ” гэсэн сэдэвтэй сургалтуудад хамрагдсан.