2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Байгууллагатай холбоотой “А”тушаал 3, Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 1 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 11, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 6, ирсэн бичиг 5-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Татгалзалын бүртгэл”-д 7 ширхэг номыг бүртгэсэн. Үүнд : Д.Нямаа “Бугуйл”, Д.Энхболд “13-р зуун”, Ц.Саран “Ёочингийн сурах”, Б.Ренчин “Заан залуудай” гэх мэт 7 ширхэг номыг номын татгалзалд бүртгэсэн.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 11, картын хугацааг сунгалсан 112 уншигчид.
Уншлага үйлчилгээнд нийт 231 уншигчид 855 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 152 уншигчдад 733 ширхэг ном
Гэрээр 31 уншигчид 69 ном
Зөөврөөр 48 уншигчдад 53 ном
Соёл олон нийтийн ажил:
Монгол улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрт соён гэгээрлийн уран зохиолын олон талт үйл ажиллагааг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг
- “ЗОХИОЛЧ УНШИГЧИД”-ын уулзалт
- “НАЙРГИЙН ЗӨН” Яруу найргийн уншлага,
- Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Энхтөрийн “ЦАГААН ХҮЖ” шинэ номын нээлт
зэрэг арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулсан. Соёл урлагийн газрын харьяа байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” үйл ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, бэлтгэл ажлыг хариуцан зохион байгуулсан.Үүнд:
- Номын сангийн үйл ажиллагааг сурталчилсан мэдээлэл, танилцуулга, видео шторк бэлтгэсэн
- Танин мэдэхүйн АХА цэнгээнт тэмцээн
- Цахим номын электрон каталоги сурталчлах
- Ауидо сонсдог номын үйлчилгээ
- Шинэ номын үзэсгэлэн худалдаа
- Шинээр уншигчийн карт нээх
- Татгалзлын дэвтэрт шаадлагатай номын судалгаа авах
- Номын сангийн танилцуулга, номын сангийн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн танилцуулга, цахим номын танилцуулга, ном унших арга зүй зэрэг гарын авлага хийж иргэдэд уншигчдад сурталчлан тарааж өгсөн.
Арга зүйн үйлчилгээ:
Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, бүтээмж, үр дүн ,байгууллагын соёлыг дээшлүүлэх ажлын хүрээнд: Байгууллагын үйлчилгээ, түүний үзүүлэлт, үйлчилгээний ажилтны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хувцаслалт, соёл, гадаад төрх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, болон тэдний ажлын байранд тавигдах шаардлага зэргийг тусган мөрдүүлэхээр “Үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж батлуулсан. Албан хаагчид стандартын дагуу ажиллаж байна. Номын сангийн нэгдсэн сүлжээнд холбогдох ажлын хүрээнд Баянтал сумын Соёлын төвийн номын сангийн үйл ажиллагаанд LIB4 цогц программ хангамжийг нэвтрүүлэх программын зардлыг Соёлын төвийн эрхлэгч Х.Энхжаргал хариуцахаар тохиролцон шийдвэрлүүлсэн.
Мөн программ сууриллуулах компьютерийг Баянтал сумын орлогч дарга Э.Эрхэмбаатарт хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр албан тоот хүргүүлэн ажилласан.
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 96 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Сан хөмрөгийн баяжуулалт:
Төсвөөр 105 ширхэг ном, хандиваар 149 ширхэг ном, нийт 254 ширхэг номоор фондоо баяжуулсан.
Ном хэвлэл сурталчлах ажил:
Шинэ номын үзэсгэлэнг 1 удаа 15 ширхэг номоор гаргаж 15 иргэд уншигчид хамрагдсан.
Шинээр ирсэн 105 ширхэг номыг программд агуулга, зурагтай нь шивж электрон каталогт байршуулсан.
Шинэ номын мэдээг 110 ширхэг номоор бэлтгэн гаргасан.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- 2022 оны 03 дугаар сарын 20, 04 дүгээр сарын 03-ны өдрийн Аймгийн Удирдах ажилтуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн 4 үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт Шинжилгээ- үнэлгээний хэлтэст 14 хоног тутамд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 32, 35 албан тоотоор хүргүүлсэн.
Сургалт:
- 03-р сарын 22-23-ны өдөр “Алсын хараа 2050, Хөдөөгийн сэргэлт, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх богино хугацааны сургалт
- 04-р сарын 3-5-ны өдрүүдэд “Төрийн албаны манлайлагч” сургагч багш бэлтгэх хувь хүний хөгжлийн цогц сургалт
- 04-р сарын 07-ны өдөр Монгол бичигийн цахим бичвэр-Албан хэрэг сургалт
- 04-р сарын 12-нд Нийгмийн даатгалын хэлтэс “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж” Улсын байцаагч Байгалсайхан
- Онцгой байдлын газар “Гамшгийн үеийн бэлэн байдал” Ангилалын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ахмад Э.Энхбаатар
- Бүх нийтээрээ “ХОС БИЧИГТЭН” болоход уриалсан нөөлөллийн ажлын хүрээнд “ХАМТДАА СУРАЛЦЪЯ” сэдэвт монгол бичгийн уншлагад албан хаагчид хамрагдаж байна. ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн, “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” жилийн аяны хүрээнд дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих ажлын төлөвлөгөөний дагуу Монголчуудын өв соёл, язгуур урлаг, өвөрмөц уламжлалыг шингээсэн үндэсний загвар “ТҮМЭН” дасгалыг албан хаагчид хийж сурсан.