05 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Байгууллагатай холбоотой “А”тушаал 1, Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 2 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 15, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 6, ирсэн бичиг 15-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 176 карт нээсэн.
Уншлага үйлчилгээнд нийт 826 уншигчид 1636 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 757 уншигчдад1496 ширхэг ном
Гэрээр 35 уншигчид 104 ном
Зөөврөөр 34 уншигчдад 36 ном
“НҮҮДЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ХӨДӨӨГИЙН БАГТ
Сүмбэр сумын 4, 5,6-р багийн иргэдэд Аймгийн Нийтийн Номын Сангийн Захирал Н.Хишигдорж номын сангийн 7 төрлийн үйл ажиллагаагаа танилцуулж мэдээлэл хийсэн.
- Шинэ номын үзэсгэлэн, шинэ номын танилцуулга
- Уншигчдад шинээр карт нээх
- Цахим номын үйлчилгээ /сонсдог номоор үйлчилсэн/
- Хүүхдээ хэрхэн номыг үр дүнтэй уншуулах вэ? боршур гарын авлага
- “Алтан хонх” тэмцээн зохион байгуулж иргэдэд үйлчиллээ. Тус тэмцээнд Иргэн Оюунжаргал “ТЭРГҮҮН” байр эзэллээ. Үйлчилгээнд Нийт 230 иргэд хамрагдсан.
- Соёл олон нийтийн ажил:
2023 оны 05 сарын 02 ны өдөр “Соёлын Гавьяат Зүтгэлтэн” Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, яруу найрагч Рагчаагийн Батжаргалын “НҮЦГЭН НОЁН” шинэ номын нээлт боллоо. Нээлтийн үйл ажилллагаанд Соёл урлагийн газрын дарга тус номыг редакторласан Б.Энхтөр, Нийтийн Номын Сангийн Захирал Н.Хишигдорж, Соёлын хэлтсийн дарга Б.Гарамсан “Боржигидай сэцэн” салбарын захирал Ж.Тунгалаг Боржигидай сэцэн” салбарын гишүүд болон 62 иргэд уншигчид оролцлоо.
Олон улсын “ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг угтаж зохион байгуулсан “ОЮУНЛАГ ГЭР БҮЛ” ном уншлагын уралдаанд нийт 18 гэр бүл оролцсон.
ТЭРГҮҮН БАЙР: Э.Мягмарсүрэнгийн гэр бүл
ДЭД БАЙР: М.Сандагсүрэнгийн гэр бүл
ГУТГААР БАЙР. Ц.Загарсүрэнгийн гэр бүл тус тус байр эзэлсэн.
“МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР” уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан. Нийт 28 иргэд, уншигчид хамрагдсан. 1, 2-р шат “Төрийн албан хаагч”, “Иргэн” гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдсан. Тус уралдаанд:
Төрийн албан хаагч төрөлд:
ТЭРГҮҮН БАЙР: Баянтал сумын 4-р сургуулийн багш Д.Өсөхбаяр
ДЭД БАЙР: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлстийн дарга М.Үржинханд
ГУТГААР БАЙР: Боржигин чуулгын хүний нөөцийн ажилтан Х.Анхсүрэн
Иргэний төрөлд:
ТЭРГҮҮН БАЙР: С.СОЛОНГО
ДЭД БАЙР: Д. СУВД-ЭРДЭНЭ
ГУТГААР БАЙР: Б.БАЯСАЛМАА нар тус тус шалгарсан.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийн хүрээнд: “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР-2023” арга хэмжээний “ҮЛГЭРЭЭС ҮЛГЭРЛЭЕ” ЧАНГА УНШЛАГА
Сүмбэр сумын 2, 5, Сансар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд Монгол ардын үлгэр номоор чанга уншлага хийж харилцан ярилцаж нийт 151 хүүхэд, багачууд хамрагдсан.
Иргэдийн хамтдаа амьдрах соёл,,ахуйн соёл, монголчуудын эрхэмлэн дээдлэх 9 үнэт зүйлээр гарын авлага бэлтгэж ЕБ-ын 2 дугаар сургууль, 1-р сургууль, Лаборатори 5 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдад сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулсан.
Номын баяр:
ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД “БУЙЛС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР –ГОВЬСҮМБЭР ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР -2023”, “Илүү их уншъя” уриан дор 33 дахь удаагийн арга хэмжээг Номын соёлт ертөнц ТББ-йн зохиолч, яруу найрагч, хөтлөгч, хэвлэл мэдээлэл, соёлын ажилтан нийлсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олонтой хамтран 05-р сарын 19-ны өдөр зохион байгуулсан. Номын баярын хүрээнд 5 арга хэмжээ зохион байгуулж нийт 1394 иргэ, уншигчид хамрагдсан.
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН” ЭЭР:
- Жаргалтогтохын Даваажаргал /1-р сургуулийн 12 В анги/
- Цэцэнбилэгын Дөлгөөн /2-р сургуулийн 8а анги /
- Мөнх Эрдэнийн Мөнхнаран /5-р сургуулийн 5а анги /
- Энхтүвшингийн Ариунзаяа /4-р сургуулийн 5а анги
- Баярцэнгэлийн Энгүүн /3-р сургуулийн 2в анги/ тус тус сурагчид шалгарсан.
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 85 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Ном хэвлэл сурталчлах ажил:
Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 1 удаа 23 ширхэг номоор гаргаж 78 иргэд уншигчид хамрагдсан.
Номын хавчуурга 300 ширхэгийг хийсэн.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- 2022 оны 04-р сарын 20, 05 дугаар сарын 19-ны өдрийн Аймгийн Удирдах ажилтуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн 5 үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт Шинжилгээ- үнэлгээний хэлтэст 14 хоног тутамд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 44, 52 албан тоотоор хүргүүлсэн.
Ногоон байгууламжийн хамрах талбай авто замын дагуу баруун талын 2014/11 ойн зурвас газрын хашааг янзалж, ойр орчмын хогийг цэвэрлэн, тарьсан модоо тогоолж шинээр 25 ширхэг агч мод тарьж усалгаагаа хийсэн.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт Сум дундын ойн ангийн хуваарилсан газарт 50 ширхэг хайлаас модыг тарьсан. Нийт 75 мод шинээр тарьж 175000 мянган төгрөг зарцуулсан.