2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Байгууллагатай холбоотой “А”тушаал 2, Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 2 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 11, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 1, ирсэн бичиг 6-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 12 карт нээсэн, 61 уншигчийн карт сунгасан.
Уншлага үйлчилгээнд нийт 284 уншигчид 402 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 219 уншигчдад 300 ширхэг ном
Гэрээр 33 уншигчид 67 ном
Зөөврөөр 32 уншигчдад 35 ном
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 53 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Бэлэг хандиваар ирсэн 98 ширхэг номыг нэг бүрчилсэн бүртгэлд бүртгэн программд шивж оруулсан. Нэг бүрчилсэн бүртгэлд 160 ширхэг номын ангилал бар кодыг бичсэн.
Соёл олон нийтийн ажил:
Эрүүл монгол хүн” Говьсүмбэр аймгийн Нийгмийн салбарын байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т шинэ номын үзэсгэлэн, цахим сонсдог номын сурталчилгааг 180 хүнд хүргэсэн.
Ном хэвлэл сурталчлах ажил:
Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 2 удаа 138 ширхэг номоор гаргаж 80 иргэд уншигчид хамрагдсан.
Үүнд:
Аймгийн Монад ТББ-ын санаачлагаар “Орос ном”-ын үзэсгэлэн
Монгол бичгийн дагнасан номын үзэсгэлэнг тус тус гаргасан.
Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх, ном хэрхэн унших, номын сангийн танилцуулга брошур 55 ширхэг хийж хэвлэж бэлтгэсэн.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
Сургалт:
Хууль эрх зүйн хэлтэс: “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтад 10 албан хаагч
Төрийн захиргаа удирдлагын хэлтэс: ERP, e-mongolia удирдлагын нэгдсэн систем, алба хаагчдыг чадавхжуулах сургалтанд 1 албан хаагч хамрагдсан.
Ногоон байгууламжийн хамрах талбай авто замын дагуу баруун талын 2014/11 ойн зурвас газрын хашааг янзалж, ойр орчмын хогийг цэвэрлэн цэнэг усалгааг хуваарийн дагуу хийж байна.