2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Байгууллагатай холбоотой “А”тушаал 2, Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 2 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 9, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 3, ирсэн бичиг 4-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
1.Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
2.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 10 карт нээсэн, 30 уншигчийн карт сунгасан.
Уншлага үйлчилгээнд нийт 50 уншигчид 80 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 20 уншигчдад 30 ширхэг ном
Гэрээр 30 уншигчид 50 ном
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 45 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Нэг бүрчилсэн бүртгэлд 100 ширхэг номын ангилал бар кодыг бичсэн.
2023 оны Хагас жилийн тооллогыг ойрын болон үндсэн фондын 11731 номыг LIB4 программд 06 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд нэг бүрчлэн тооллого хийгдсэн.
Соёл олон нийтийн ажил:
Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд:
Номтой өглөөний уулзалтанд Программист, хүний нөөц М.Аюушжав, Номын санч мэдээллийн ажилтан Б.Аасүрэн нар хамрагдсан.
Аяны хүрээнд гадаа талбайд зохион байгуулагдсан үйл ажиллаагаанд шинэ болон орон нутгийн зохиолчдын номын үзэсгэлэнг уншигч иргэдэд танилцуулсан.
Нэрийн баталгаажсан бүртгэл ба үндэсний цахим ном зүй “Монгол улсын Үндсэний номын сангийн арга зүйч” Б.Гантулга
Соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх чадавхжуулах сургалтанд 10 албан хаагч хамрагдсан.
Баянтал суманд зохион байгуулагдсан Соёлын сэргэлт-2023 аяны хүрээнд орон нутгийн зохиолчдын номоор болон аудио цахим сонсдог номоор үзэсгэлэн гаргасан.
“Боржигин Отог” соёлын наадмаар Дээлтэй монгол наадмыг , Дэмбээг зохион байгуулахад оролцсон.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Аймгийн Удирдах ажилтуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн 4 үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт Шинжилгээ- үнэлгээний хэлтэст 14 хоног тутамд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 63 албан тоотоор хүргүүлсэн.
2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад 5 албан хаагч хамрагдсан.
Ногоон байгууламжийн хамрах талбай авто замын дагуу баруун талын 2014/11 ойн зурвас газрын хашааг янзалж, ойр орчмын хогийг цэвэрлэн цэнэг усалгааг хуваарийн дагуу хийж байна.
Байгууллагын ойр орчмын 50 метр хуваарьт талбайн цэвэрлэгээг 14 хоног тутам цэвэрлэж Хоггүй Сүмбэр пэйж хуудсанд байршуулан ажиллаж байна.