2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

126

2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 2 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 6, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 6, ирсэн бичиг 2-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
1. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
“Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
Татгалзалын бүртгэлд Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж”, Нирунзу “ Хар хулангийн бөгж” , Ш.Солонгийн “ Хэнгэрэг 2”, В.Баярсайханы “ Авъяас үгүй” зэрэг 10 ширхэг ном бүртгэгдсэн.
2. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 2 карт нээсэн, 34 уншигчийн карт сунгасан.
Уншлага үйлчилгээнд нийт 188 уншигчид 402 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 153 уншигчдад 395 ширхэг ном
Гэрээр 29 уншигчид 62 ном
Зөөврөөр 6 уншигчдад 8 ном
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 15 уншигчид лавлагаа өгч үйлчилсэн.
Орон нутгийн зохиолчдын гаргасан 52 ширхэг номоор номон каталоги хийсэн. Нэг бүрчилсэн бүртгэлд 92 ширхэг номын ангилал бар кодыг бичсэн.
Соёл олон нийтийн ажил:
“Үндэсний номын баяр” 34 дэх удаагийн “номтой монгол” арга хэмжээний хүрээнд “Уншсан номын хэлэлцүүлэг”, “Номтой монгол” уриан дор зохион байгуулагдаж буй арга хэмжээний хүрээнд Уншсан номын хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт: 1-р сургуулийн 7б ангийн сурагчид өөрсдийн уншсан дараах номуудын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Сурагч Д.Уранцэцэг “Хошин үлгэрүүд”, С. Мөнгөнтуул зохиолч О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” Г.Номин Зохиолч Ж.Мягмарсүрэн “Барын зулзага бамбар”, А.Энхбилэг “Сургамжит үлгэр”, А.Шинэзул Зохиолч М.Амархүү “Баллуурхан хүү” Н.Энхгэрэл “101 ёгт үлгэр”, О.Оюундарь “Муми нарыг хайсан нь”, П.Баярцэнгэл Зохиолч “Аялагч байшин” -ийн зэрэг номнуудыг ярилцсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД”-2023 арга хэмжээг Нийтийн Номын Сангийн уншлагын танхимд зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд:
“Шинэ болон сэдэвчилсэн ном”-ын үзэсгэлэн
“Том ном”-ын үзэсгэлэн,
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн хүрээнд номын хавчуурга
“Монгол бичгийн ном”-ын үзэсгэлэн
“Орон нутгийн зохиолчидын хэвлэгдсэн ном”, “зохиолчдын гарын үсэгтэй ном”, “Бяцхан ном”-ын үзэсгэлэнг “Боржигидай сэцэн салбар” Баянтал сумын соёлын төв, Сүмбэр сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран ажилласан.
“Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтнээр 1-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Мишээл
Номын сангийн тухай хуулиар гарын авлага бэлтгэж гарган иргэдэд сурталчиллаа. Арга хэмжээнд нийт 115 иргэд хамрагдсан.
Ном хэвлэл сурталчлах ажил:
Шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэнг 2 удаа гаргасан. Үүнд:
Эх хэлний өдөрт зориулсон эх хэл, соёлтой холбоотой сэдэвчилсэн номы үзэсгэлэнг 1 удаа 56 номоор гаргаж 78 уншигч, хүүхэд багачууд хамрагдсан.
Номын баярын хүрээнд шинэ, сэдэвчилсэн бяцхан номын үзэсгэлэнг 1 удаа 60 ширхэг номоор гаргаж 95 иргэд уншигчид хамрагдсан.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
1. 2023 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн Аймгийн Удирдах ажилтуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн 2 үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт Шинжилгээ- үнэлгээний хэлтэст 14 хоног тутамд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 74 албан тоотоор хүргүүлсэн.
Байгууллагын ойр орчмын 50 метр хуваарьт талбайн цэвэрлэгээг 14 хоног тутам цэвэрлэж, хог шарилжийг нь түүж Хоггүй Сүмбэр пэйж хуудсанд байршуулан ажиллаж байна.