2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Удирдлага зохион байгуулалт:
Нийтийн Номын сан нь үйл ажиллагаандаа Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон Төрөөс соёлын талаар баримтлах бодлого хөтөлбөр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэ хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу Байгууллагатай холбоотой “А” тушаал 5, Хүний нөөцтэй холбоотой “Б” тушаал 3 холбогдох хууль эрх зүйн хүрээнд гаргасан. Байгууллагаас явсан бичиг 11, бусад байгууллагаас ирсэн хариутай бичиг 6, ирсэн бичиг 8-г албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг ханган ажиллаж, хариутай албан бичигт хариуг нь хугацаанд нь хүргүүлэн ажилласан.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- “Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст” ERP -р 7 хоногт бүр Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний үүргийн биелэлтийг Пүрэв гарагт ERP-р хүргүүлж байна.
- Татгалзалын бүртгэлд Ч.Галсангийн “ Аянгат цагийн тууж”, Л.Энхзулын “ Сахар”, “Эх үрийн судар”, Б.Пагмадуламын “ Нөмрөг минь баяртай” зэрэг 4 ширхэг ном бүртгэгдсэн.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт арга хэмжээний хүрээнд:
Уншлага үйлчилгээ:
Уншлагын танхимаар шинээр 5 карт нээсэн, 58 уншигчийн карт сунгасан.
Уншлага үйлчилгээнд нийт 308 уншигчид 377 ном олгож үйлчилсэн.
Танхимаар 242 уншигчдад 286 ширхэг ном
Гэрээр 21 уншигчид 31 ном
Зөөврөөр 11 байгууллага болон хувийн хэвшлийн 45 уншигчид 60 ширхэг ном ШШГГ-ын нийгмийн ажилтан Б.Сайнжаргалаар дамжуулан тусгай бүлгийн уншигчдад 25 ширхэг ном хүргэн үйлчилсэн.
Лавлагаа ном зүйн үйлчилгээ:
Уншлагын танхим болон цахимаар 45 уншигчдад 118 лавлагаа ном зүйн үйлчилгээ үзүүлсэн.
Хувь хүний хөгжил, урлагийн нийт 132 ширхэг номоор номын мэдээ бэлтгэн гаргасан.
Соёл олон нийтийн ажил:
2023 оны 10-р сарын 15-ны өдөр “ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР”-т харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж сонсдог номын үзэсгэлэн гаргаж, яруу найраг, өгүүллэг, тууж, роман түүхийн сонсдог номоор үйлчилж, шинээр 10 хүнд карт нээж 32 уншигч хамрагдсан. Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулж иргэн А.Батгэрэл тэргүүлсэн.
Ном хэвлэл сурталчлах ажил:
Шинэ номын үзэсгэлэн 1 удаа 13 ширхэг номоор гаргаж 25 иргэд, уншигч хүүхдүүд хамрагдсан.
Дээд шатны удидлагаас болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд.
- 2023 оны 09 дугаар сарын 18, 10 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн Удирдах ажилтуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн нийт 5 үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт Шинжилгээ- үнэлгээний хэлтэст 14 хоног тутамд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Үүрэг даалгаварыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст 79, 84 албан тоотоор хүргүүлсэн.
Монгол бичгийн бичиж, унших чадвараа ахиулан Багш Л.Лоохуузаар “ Гадаад үсэг хэрхэн бичих гадаад үг хэрхэн унших “ хичээл сургалтыг зохион байгуулсан.
Бүх ннийтээр мод тарих өдөр болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны 10-р сарын 15 ны өдөр 20 ширхэг хайлаас мод тарьж цэнэг усалгаа хийлээ. Мөн хуваарьт газартаа тарих модны 50 ширхэг нүх ухаж ойр орчмын хог, зэрлэгийг зулгааж цэвэрлэлээ.
Байгууллагын ойр орчмын 50 метр хуваарьт талбайн цэвэрлэгээг 14 хоног тутам цэвэрлэж, хог шарилжийг нь түүж Хоггүй Сүмбэр пэйж хуудсанд байршуулан ажиллаж байна.