Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД”-2023 арга хэмжээг Нийтийн Номын Сангийн уншлагын танхимд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг Аймгийн Нийтийн Номын Сангийн Захирал Н.Хишигдорж нээж, 1-р сургуулийн Боржигин шуранхай хамтлагийн сурагчид ая дууны мэндчилгээ өргөн барилаа. Арга хэмжээний хүрээнд:
“Шинэ болон сэдэвчилсэн ном”-ын үзэсгэлэн
“Том ном”-ын үзэсгэлэн
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн хүрээнд номын хавчуурга
“Монгол бичигийн ном”-ын үзэсгэлэн
“Орон нутгийн зохиолчидын хэвлэгдсэн ном”,“зохиолчдын гарын үсэгтэй ном”,“Бяцхан ном”-ын үзэсгэлэнг “Боржигидай сэцэн салбар” Баянтал сумын соёлын төв, Сүмбэр сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран амжилттай зохион байгууллаа.“Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтнээр 1-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Мишээл шалгарлаа.
“Уншсан номын хэлэлцүүлэг” 1-р сургуулийн 7б ангийн сурагчид өөрсдийн уншсан номуудын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Номын сангийн тухай хуулиар гарын авлага бэлтгэж гарган иргэдэд сурталчиллаа. Арга хэмжээнд нийт 115 иргэд хамрагдсан.