“БОРЖИГИН СУДЛАЛ-ГОВЬСҮМБЭР 30 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

7

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”
бодлогын баримт бичгийн 1.1.1, Соёлын сайдын аймгийн Засаг даргатай
байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.3.2.1, аймгийн Засаг даргын 2020-
2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 6.2.1,
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Эх хэл, эх
түүх, өв, соёлыг нийт хүн амд төлөвшүүлэх, бүс нутгийн түүх, боржигины
соёлын өвийг түгээх, сурталчлах, Эрдэм шинжилгээний ажлын хамтын
ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Боржигин судлал-Говьсүмбэр 30 жил”
эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингис
хаан Үндэсний музейд амжилттай зохион байгуулсан.

Хариуцсан ажилтан Сан хөмрөгч, хүний нөөцийн ажилтан С.Анхбаяр Мэдээлэл авах дугаар 70543194